Нүүр хуудас Нийгэм 11 шуудай массажны зар устгажээ

11 шуудай массажны зар устгажээ

1312
0

“Лантуун дохио” ТББ бэлгийн мөлжлөг, хүний наймааны тэмцэх ажлыг зохион байгуулах болсоор багагүй хугацааг үдсэн. Өнөөдөр тус байгууллагын залуус нийслэлийн гудамжнаа байрлуулсан “Гулгаа массаж” хэмээх зарын хуудсыг хуулж, устган, энэ ажлыг хуулийн байгууллагаар шалгуулах аяныг зохион байгууллаа.

Тэд өнөөдөр 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр Шархад, Орбит, Долоон буудал, Зайсан хүртэл зарыг хуулсан нь нийт 11 шуудай болсон байна.

Бэлгийн мөлжлөг, биеэ үнэлэлт, хүний наймааны далд агуулгатай зар зөвхөн “Гулгаа массаж” төдийгүй кантра массаж, сүүн массаж, тай массаж, санхүүгийн тусламж үзүүлнэ гэсэн хэлбэрээр “зүсээ өөрчлөн” тавигддаг бөгөөд энэ төрлийн зарыг ихэвчлэн өглөөний 05.00 цагийн үед хотын гудамнаа наадаг хэмээн тус байгууллагын тэргүүр Ч.Ганжавхлан мэдээлсэн юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here