Нүүр хуудас Нийгэм 2017 оны 10 сарын 23, Даваа гараг, Дорнын зурхайд

2017 оны 10 сарын 23, Даваа гараг, Дорнын зурхайд

132
0

Аргын тооллын 10 дугаар сарын 23, Даваа гараг

Билгийн тооллын 4,Сумъяа гараг

Өдрийн наран 7:28 -17:55

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Мунхрах

Өнөөдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнйн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here