Нүүр хуудас Нийгэм 2017 оны 10 сарын 5, Пүрэв гараг, Дорнын зурхайд

2017 оны 10 сарын 5, Пүрэв гараг, Дорнын зурхайд

59
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.5, Пүрэв гараг

Билгийн тооллын 15, Бархасбадь гараг

Наран ургах шингэх: 06.56-18.23

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Өнөөдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах/муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай . Үс шинээр авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here