Нүүр хуудас Нийгэм 2017 оны 10 сарын 7, Бямба гараг, Дорнын зурхайд

2017 оны 10 сарын 7, Бямба гараг, Дорнын зурхайд

119
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.7, Бямба гараг

Билгийн тооллын 17, Санчир гараг

Наран ургах шингэх: 06.59-18.19

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Өнөөдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа . Үс шинээр авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here