Нүүр хуудас Нийгэм 2017 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг...

2017 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын мэдээ

129
0

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр,28,29-нд зарим газраар, 27,30,7-р сарын1-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 27-ноос ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 27-30-нд зарим газраар, 7-р сарын 1-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө  салхи түр зуур  ширүүснэ. Агаарын температур 27-ноос нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад нутгаар халж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгэ, Тул голын саваар шөнөдөө 16-21 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 28-33 градус хүрч хална.

Зүүн аймгуудын нутгаар: 28,29-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд бороо орохгүй.  Агаарын температур ихэнх хугацаанд шөнөдөө нутгийн хойд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 17-22 градус,  өдөртөө бүх нутгаар 32-37 градус хүрч хална. 28,29-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд бороо орохгүй. Агаарын температур шөнөдөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 18-23 градус өдөртөө бүх нутгаар 33-38 градус хүрч хална.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here