Нүүр хуудас Гадаад мэдээ Венесэулд хаясан аюултай төхөөрөмжид “Эрх чөлөө 350” гэсэн зурагт хуудас наасан байжээ.

Венесэулд хаясан аюултай төхөөрөмжид “Эрх чөлөө 350” гэсэн зурагт хуудас наасан байжээ.

146
0

Венесэулийн Дээд шүүхийн байр руу нисдэг тэрэгнээс  хэд хэдэн тэсрэх бөмбөг шидсэн нь дэлбэрээгүй байна.  Энэ талаар мягмар гаригт тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро “Энэ нь хэдэн арван хүнийг хохироох эрсдэлтэй байлаа” хэмээн улсынхаа үндэсний телевизээр хэлжээ. Түүний хэлснээр, нисдэг тэрэг эхлээд Дээд шүүхийн байр руу галлаад, улмаар Дотоод хэргийн яамны барилга дээгүүр ниссэн аж. Тэрбээр “Би энэ үйл явдлыг Ардчилсан эв нэгдэл сөрөг хүчний эвслээс зохион байгуулсан террорист халдлага гэж буруушааж байна” хэмээн нэмж хэлсэн байна. Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн сайд Эрнесто Вильегасын хэлснээр, халдлага үйлдэгч цагдаагийн нисдэг тэрэг хулгайлжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээнд тавигдсан зургуудаас харахад, тус үхлийн аюултай төхөөрөмжид “Эрх чөлөө 350” гэсэн бичээстэй зурагт хуудас наасан байсан аж.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, армийн нэгэн офицер цагдаагийн газрын нисдэг тэргийг булаан авч, нийслэл Каракас хотын дээгүүр эргэлдэн ниссэн байна. Нийгмийн сүлжээнд тавьсан дүрс бичлэгүүдэд нэгэн нисдэг тэрэг Каракас хотын дээгүүр шунгинан нисч буй нь харагдаж, хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдож байсан аж.

Нисдэг тэргийг булаан авсан офицер бололтой нэгэн хүн засгийн газрыг буруушаасан агуулга бүхий дүрс бичлэгийг мөн интернэтэд тавьжээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “Энэ хэргийн ард байгаа хүмүүсийг аюулаас хамгаалах хүчнийхэн барих болно” хэмээн хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here