Нүүр хуудас Эдийн засаг Монгол банк болон бүх арилжааны банкуудын зарласан“Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээ”аян үргэлжилж байна.

Монгол банк болон бүх арилжааны банкуудын зарласан“Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээ”аян үргэлжилж байна.

312
0

Монгол Банкнаас санаачлан, арилжааны банкуудтай хамтран зохион байгуулж буй “Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээ” аяны  хүрээнд Хуурамч мөнгөн тэмдэгтийн талаар иргэдийг тодорхой ойлголттой болгох зорилгоор Худалдаа, хөгжлийн банкны Касс үнэт зүйлсийн газрын захирал Ж.Цогтбаяр  зөвлөж байна.  2017.05.02-ны өдрөөс хойш 2 сарын хугацаатай Монгол орон даяар өрнөж, бүх арилжааны банкууд энэ аянд нэгдэж тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа юм. ХХБанкны зүгээс өөрийн салбаруудаараа өдөрлөг зохион байгуулж, гэрээт харилцагч байгууллагууд, ЕБС-ийн ахлах ангийнханд, ГЕГазрын хамт олонд,  арилжааны банкууд болон бусад үйлчилгээний байгууллагуудад сургалт зохион байгуулж байна. Энэ аяны гол зорилго нь төрийн сүлдтэй, алтан соёмботой, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг хайрлаж, цэвэр сайхан хэрэглэж хэвшье гэж ард түмэндээ уриалж байгаа  юм. Монголчууд бид үндэснийхээ мөнгөн тэмдэгтэд хайргүй хандаж, мухар сүсгэнд хэт их туйлшрах явдал их гарах юм. Жишээлбэл, 1, 5, 10, 20, 50, 100 төгрөгүүдийг уул овоо, лус савдагийг тахих, шинээр суварга босгоход дотор нь мөнгө хийх, шинээр байшин барихад зориулж газар ухаж хийж булах, сугалаа хонжвор, үзвэрийн билетийг дагуулж 1 ширхэг дэвсгэртийг цоолж худалдах  гэх мэтчилэнгээр алтан соёмботой, арслангийн зурагтай 1 төгрөг, бидний шүтээн болсон адуун сүргийн дүрстэй 5, 10, 20, 50, 100 төгрөгүүд маань гүйлгээнд орох биш газарт булагдаж, хээрийн салхинд гандаж овоо болгоны чулуун доор дарагдаастай байна. Дэлхийн ямарч орны мөнгөнд арслангийн дүрсийг бүтнээр нь зурж оруулсан мөнгө байдаггүй бөгөөд дэлхийн  хамгийн хүчтэй тоо бол 1-ийн тоо байдаг. Тэгэхээр бид бүхэн нэгийг бодууштай. Мөнгөн тэмдэгтийг дундуур нь нугалах, базах, гутал, оймсын түрүүндээ хийж хадгалах явдлаас татгалзах хэрэгтэй. Мөнгийг зөв, цэвэр, удаан эдэлгээтэй хэрэглэх энгийн арга бол зориулалтын хэтэвчинд хийж л хэвших явдал юм Бид бүгд мэднэ шүү дээ. 500-аас дээш дэвсгэрт хээр гадаа байдаг билүү? Газар булаад байж чадах уу? Үгүй шүү дээ. Тэгэхээр бид бүхэн үндэсний мөнгөн тэмдэгтээ цэвэр цэмцгэр, удаан эдэлгээтэй хэрэглээд сурчихвал улс орны эдийн засагт ч бас түлхэц болно гэдгийг иргэн бүр ойлгоосой гэж хүсч байна. “Хуурамч мөнгөн тэмдэгт” гэж төлбөр тооцооны хэрэгсэл болгох зорилгоор үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хууль бусаар дууриалган хийсэн, хэвлэсэн, зурсан тэмдэгтюм.Манай улсад Ардын хувьсгал ялсны дараа үндэсний банк, санхүүгийн тогтолцоо бий болж мөнгөн тэмдэгт анх гүйлгээнд орж эхэлсэн байдаг. Дэлхийн түүхэнд мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх явдал нь 20-р зууны эхэн үеэс эхлэлтэй гэж үздэг. Эхлээд мөнгөн тэмдэгт, алт эрдэнэсийг дууриалган хийдэг байсан бол сүүлдээ бүтээгдэхүүнийг хуурамчаар хийж зах зээлд нийлүүлдэг болсон юм. Тухайн үед мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийг дууриалган хийхдээ тухайн зүйлийн нарийн хийц, загварыг дууриалгахад хүндрэлтэй байсан бол 21-р зуунд техник, технологийн үсрэнгүй хөгжил болж бүх бүтээгдэхүүнийг ялгагдахааргүй дууриалган хийдэг болсон. Жишээлбэл: Алдартай зураачийн зурсан зургийг хэдэн ч удаа хэвлээд зах дээр  зарж болно. Брэнд хувцсыг яг адилхан оёж, шошгыг нь наах юм бол жинхэнэ хувцсаасаа ялгагдах зүйлгүй байх жишээтэй. Харин мөнгөн тэмдэгтийг нарийн багажийн тусламжтайгаар дууриалган хийж, хэвлэж, зурж гүйлгээнд гаргасаар л байна. Монгол Улс 2 том гүрний дунд оршдог жижиг зах зээлтэй орон боловч манайд чөлөөт хөрвөх валютууд их байдаг. Өнөөдрийн байдлаар манай банк 15-н төрлийн гадаад валютыг худалдан авч, худалддаг. Бусад арилжааны банкуудын хувьд 10 хүртэлх төрлийн валютыг худалдан авч, худалдаж байгаа. Харилцагчдын хувьд банканд итгэж, банкнаас бэлэн валютыг худалдаж авах нь эрсдэлгүй гэж хэлмээр байна.  Дэлхийн санхүүгийн сагсанд байдаг валютуудаас АНУ-ын 100, 50, 20, 5-тын дэвсгэртүүд, Хятадын 100, 50 юань, Европийн холбооны мөнгөн тэмдэгт болох 500, 100, 50 евро, Австрали 100 доллар зэрэг валютуудаас гадна Монгол улсын 20000, 10000, 5000 төгрөг зэрэг орнуудын мөнгөн тэмдэгт нь хуурамчаар үйлдэгдэн гүйлгээнд орж ирэх нь их байна. Тийм учраас бэлэн валют авахаар бол банкнаасаа авах нь ямар нэгэн эрсдэл байхгүй. Манай банканд илэрч байсан хуурамч дэвсгэртийг жишээ болговол, гүйлгээнд их байдаг 1993-1996 оны 100 ам.долларын 3 нууцлалын хувьд: Микро бичилт талаас, жинхэнэ дэвсгэртийн A талын зүүн доод буланд байрлах нэрлэсэн үнийг ажиглахад 100-ын тоон дотор микро бичилтээр USA100 гэсэн тэмдэглэгээ шулуун шугам дагуу бичигдсэн байдаг. Харин, хуурамч тэмдэгтийн хувьд микро бичилтүүдийн үсгийн өндрийн хэмжээ өөр, шулуун шугамын хоорондын хэмжээ алдагдсан байсан. Цаасны шинж талаас, жинхэнэ дэвсгэрт нь цаасны хээ ташуу зураастай, шулуун шугамаар үргэлжилсэн байдаг бол хуурамч нь зузаан, дөрвөлжин хээтэй цаасаар хийсэн байсан. Мөн металл утас, микро бичилт гэж байдаг. Жинхэнэ дэвсгэртийг валют шалгагч неон гэрэлд шалгахад ягаан өнгийн тууз гэрэлтэж, уг туузан дээр жижиг үсгээр USA100 гэсэн бичилт дэвсгэртийн аль ч талаас зөв уншигдахаар бичигдсэн байдаг бол хуурамч нь металл утас байхгүй, USA 100 бичилтийг тод хар өнгөөр бичсэн байсан. Бас нэг илэрсэн хуурамч юань  нь, БНХАУ-ын 2005 оны Q2H1378924 серийн дугаартай 100-тын дэвсгэрт юм. Дэвсгэртийн ерөнхий суурь өнгө нь бүдэг өнгөтэй, цаасны дуугаралт жинхэнэ юаньтай адилхан сонсогддог. Гэвч неон гэрэлд шалгахад фосфорон шар өнгө гэрэлтэхгүй, зарим хэсэгтээ бүдэг шар өнгө харагдаж, усан хөргийг хар зурагнаас шууд буулгаж байрлуулсан байсан. Харин жинхэнэ дэвсгэрт нь неон гэрэлд шалгахад фосфорон шар өнгө тод гэрэлтэж, усан хөрөг нь тодорч харагддаггүй. Хэрэв Та хуурамч мөнгөн тэмдэгтийг хүлээн авч гүйлгээнд оруулахыг санаархсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банк, санхүүгийн байгууллагуудад хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн тохиолдолд харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад хүргэж өгөх үүрэгтэй. Яагаад банкууд өөрсдөө шийдэж болдоггүй вэ гэвэл 2013 оны 6-дугаар сарын 12-ны өдрийн МонголБанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, ЦЕГ-ын даргын хамтарсан тушаал гарч шинэ журам батлагдсаны дагуу гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хураан авч цагдаагийн байгууллагад хүргэх үүрэгтэй, цагдаагийн байгууллага эцсийн хариуг гаргаж өгөх үүрэгтэй болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here