Нүүр хуудас Нийгэм 2017 оны 7 сарын 18 Мягмар гараг Дорнын...

2017 оны 7 сарын 18 Мягмар гараг Дорнын зурхайд

135
0

Зуны дунд улаан морь сарын нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр

Аргын тооллын: 2017.7.18, Мягмар гараг

Билгийн тооллын: 24   Ангараг гараг

Наран ургах шингэх: 05.11-20.44

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сансар

Өнөөдөр  могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Идээ, хувцас эдлэл олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа . Үс шинээр авахуулах буюу засуулбал  өвчин эмгэг ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here