Нүүр хуудас Нийгэм 2017 оны 7 сарын 22 Бямба гараг Дорнын зурхайд

2017 оны 7 сарын 22 Бямба гараг Дорнын зурхайд

111
0

Зуны дунд улаан морь сарын зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр

Аргын тооллын: 2017.7.22, Бямба гараг

Билгийн тоолын 29   Санчир гараг

Наран ургах шингэх: 05.16-20.40

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Өнөөдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нүд татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Үс шинээр авахуулах буюу  засуулбал  сүлд тэнэж одно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here