Нүүр хуудас Нийгэм 2017 оны 8-р сарын 28-наас 9-р сарын 4-нийг хүртэлх цаг агаар.

2017 оны 8-р сарын 28-наас 9-р сарын 4-нийг хүртэлх цаг агаар.

159
0

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

 Баруун аймгуудын нутгаар: 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-30-нд зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 1-2-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. 31-2-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 28,3-нд ихэнх нутгаар дулаан байх ч бусад хугацаанд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 15-20 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-31-нд зарим газраар, 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. 1-2-нд салхи баруун хойноос 14-16м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногт уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 1-2-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 28-нд нутгийн зүүн хэсгээр, 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-3-нд ихэнх нутгаар бороо, Хэнтэй уулсаар хур тунадас орно. 28,2-3-нд салхи баруун хойноос зарим газраар 14-16м/с хүрч  ширүүснэ. 29-30-нд нутгийн баруун хэсгээр, 31-2-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 20-25 градус хүрч дулаарна. Хугацааны эхэн ба сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 15-20 градус дулаан байна .

Говийн аймгуудын нутгаар: 30-нд зарим газраар, 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-2-нд зарим газраар, 3-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 1-3-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч шөнөдөө 4-9 градус өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here