Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9-р сарын 4- 11-нийг хүртэлх цаг агаар.

2017 оны 9-р сарын 4- 11-нийг хүртэлх цаг агаар.

212
0

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

 Баруун аймгуудын нутгаар: 6-нд нутгийн баруун хэсгээр, 7, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. 6, 8-нд салхи Алтай салбар уулсаар, 9-нд зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 15-20 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн зүүн хэсгээр, 5, 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-нд зарим газраар, 9-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи зарим газраар 6-8-нд 12-14м/с, 9-нд 16-18м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. 4, 9-нд нийт нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 14-19 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 4-нд ихэнх хэсгээр, 5, 10-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр, бороо, Хэнтэй уулсаар хур тунадас орно. 6,7-нд салхи зарим газраар 14-16м/с, 9-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон эцсээр нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус, бусад хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 16-21 градус, бусад хугацаанд шөнөдөө 6-11 градус өдөртөө 22-27 градус дулаан байна .

Говийн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 7-нд салхи зарим газраар 14-16м/с, 8-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 9-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч ширүүснэ. 4-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 17-22 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 8-13 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 27-32 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here