Нүүр хуудас Нийгэм Өнөөдрөөс виз мэдүүлэх, ажилд орох, тендерт оролцоход цагдаагийн тодорхойлолт авахгүй боллоо.

Өнөөдрөөс виз мэдүүлэх, ажилд орох, тендерт оролцоход цагдаагийн тодорхойлолт авахгүй боллоо.

190
0

2017-07-01 ний өдрөөс Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэний ялтай байдал гэж байхгүй болсон билээ. Хууль зүйн сайдын 2017-07-21 ний өдрийн А/195 тушаалаар “Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам”-ыг гаргаад байгаа юм.

Энэхүү журамд Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан ял шийтгүүлсэн, 61.2.3 т заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 61.1.4-т заасан эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан, 61.1.5-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, 61.1.7-д заасан өршөөл уучлалд хамрагдсан хүмүүс, 61.1.20-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, лавлагаа өгөхөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар батлагдсан журмыг баримтлана гэж заажээ.

Мөн тус журмын 6.1 -д мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглах бөгөөд эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан, олон улсын цагдаагийн байгууллагад тэдний хүсэлтийг үндэслэн холбогдох мэдээллийг өгч болно гэж заасан байна.
“2013 оны А/12, 2016 оны А/04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, 2017-09-04 ний өдрөөр тасалбар болгож, цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог байсан ял шийтгэлийн тодорхойлолтыг олгохоо болилоо.
Үүнтэй холбоотойгоор Элчин сайдын яамдуудад албан бичгүүдийг хүргүүлэн ажиллаж байгаа юм.

Төрийн болон хувийн хэвшилд ажилд орох, тендерт оролцох, гадаадад зорчих виз мэдүүлэхэд үндсэн бичиг баримтаас гадна цагдаагийн тодорхойлолт /ялтай эсэх лавлагаа/-ыг заавал шаарддаг болоод удаж байгаа. Энэ нь иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулаад зогсохгүй зарим тохиолдолд ажилд ороход саад болдог.  Тухайлбал, шүүхээр шийтгүүлж, ялаа эдэлсэн ч ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй бол цагдаагийн тодорхойлолт дээр “ялтай” гэж бичигддэг тул тухайн хүнийг ажилд авахгүй, нийгэм нь гадуурхаж давхар ялладаг  байна. Тиймээс ардчилсан нийгэмд амьдарч буй зарим иргэний Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө,  Хувь хүний нууцын тухай хуульд заасан хувийн нууцлалтай холбоотой эрхийг зөрчиж байсан тул Хууль зүйн сайдын тушаалаар  2017-09-04- ээс таслан зогсоохоор боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here