Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 13, Лхагва гараг, Дорнын зурхайд.

2017 оны 9 сарын 13, Лхагва гараг, Дорнын зурхайд.

112
0

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРЫН
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.13, Лхагва гараг

Билгийн тооллын: 15, Буд гараг

Наран ургах шингэх: 06.26-19.09

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Өнөөдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэвэл зохино. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here