Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 14, Пүрэв гараг, Дорнын зурхайд.

2017 оны 9 сарын 14, Пүрэв гараг, Дорнын зурхайд.

138
0

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРЫН
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.14, Пүрэв гараг

Билгийн тооллын: 24, Бархасбадь гараг

Наран ургах шингэх: 06.27-19.07

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Өнөөдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай . Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here