Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 29, Баасан гараг, Дорнын зурхайд

2017 оны 9 сарын 29, Баасан гараг, Дорнын зурхайд

103
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.29, Баасан гараг

Наран ургах шингэх: 06.48-18.36

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Өнөөдөр  хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай . Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here