Нүүр хуудас Нийгэм 29-р сургуулийн асуудлыг БСШУСЯ-аас ажлын хэсэг шалгаж байна

29-р сургуулийн асуудлыг БСШУСЯ-аас ажлын хэсэг шалгаж байна

515
0

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай дунд сургууль болох 29-р сургуулийн сурагчид өнгөрөгч сарын 27-нд хичээл хаялт зарлаж, эсэргүүцлээ илэрхийлэн, эрхийнхээ төлөө тэмцсэн. Сурагчид тус сургуулийн багш нар дохионы хэл сайн мэддэггүй нь сурагчдыг хичээлээ ойлгоход бэрхшээл учруулж, сурч боловсрох эрхийг нь хязгаарлаж байна гэж үзсэн тул эл асуудлаар удаа дараа сургуулийнхаа захиралд хандсан боловч асуудлыг шийдвэрлэж өгөөгүй тул хичээл хаялт зарлахад хүргэсэн байна.

Эл үйл явдлын дараа тус сургуулийн нэгэн сурагч www.medee.mn сайтын сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа тус сургуульд бугшсан асуудал нь зөвхөн багш нарын дохионы хэл мэддэггүйд бус гэдгийг дэлгэсэн юм. Сурагч А өгсөн ярилцлагадаа сургуулийн багш нар сурагчдаа зодож, дарамталдаг төдийгүй эрэгтэй багш нар сурагч охидод бэлгийн дарамт үзүүлдэг хэмээсэн.

Харин өнөөдөр энэ талаар 29-р сургуулийн багш, удирдлага хэвлэлийн хурал зарлаж, ор үндэсгүй гүтгэлэг тул энэ ярилцлагыг нийтэлсэн www.medee.mn-ийг бусдыг гүтгэсэн гэх үндэслэлээр буруутган, хуулийн байгууллагат хандахаа мэдэгдсэн юм.

29-р сургуулийн асуудлаар БСШУСЯ-аас ажлын хэсэг гаргаж, шалгаж байгаа бөгөөд энэ долоо хоногт хариу нь гарах аж.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here