Нүүр хуудас Нийгэм 31 мянган иргэн 48 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ

31 мянган иргэн 48 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ

52
0
tetgewriin-zeel
31 мянган иргэн 48 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг банкнуудад байршуулж, хүүгийн зөрүүгээр нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг бууруулжээ.

Нийт төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү оны эхний арван сарын байдлаар 17.6 хувь байгаа гэж Монголбанк мэдээлсэн. Тэтгэврийн зээлийн хүү үүнээс таван пунктээр бага буюу 12 хувь болоод байгаа гэж Нийгмийн даатгалын ерөнхий газар мэдээллээ.

Энэ онд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл 548 тэрбум төгрөгийг арилжааны найман банкинд байршуулжээ.

Ингэснээр энэ оны нэгдүгээр сараас эхлэн тэтгэврийн зээлийн хүү 12 хувь болж буурсан байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 400 гаруй мянган иргэн байгаагийн 244 мянга нь тэтгэврийн зээлтэй байна.

12 хувийн хүүтэй тэтгэврийн зээлд нэг жилийн хугацаанд 31 мянган тэтгэвэр авагч хамрагдаж, 48 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэхдээ ирэх онд ажилтан, ажил олгогчдын нийгмийн даатгалын шимтгэлийг тус бүр 0.5 пункт буюу нийт нэг пунктээр нэмэх хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ.

Цаашид тэтгэвэр авах жил уртсаж, тэтгэвэр авагчдын тоо өсөж байгаатай холбоотой сангийн менежментийг зөв, эрсдэлгүй хийх шаардлагатай байгаа аж.

Энэ хүрээнд нийгмийн даатгалын ерөнхий хуулийг шинэчилж 2019 оны хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here