Нүүр хуудас Нийгэм 518 мянган тонн УЛААНБУУДАЙ хураах зорилт тавилаа

518 мянган тонн УЛААНБУУДАЙ хураах зорилт тавилаа

223
0
ulaanbuudai_huraana
518 мянган тонн УЛААНБУУДАЙ хураах зорилт тавилаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр боллоо.

Тус хуралдаанаас энэ онд 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавьжээ.

~518 мянган тонн улаанбуудай хурааж авах зорилттой ажиллана~

Энэ хүрээнд 14 аймгийн 1480 аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн ургамал, 470 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо тарихаар бэлтгэлээ хангаж байна.

Атрын III аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх, тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээнд хүргэж тариалах ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here