Нүүр хуудас Нийгэм 88 чиглэлд 959 автобус, троллейбус болж нэмэгдэнэ

88 чиглэлд 959 автобус, троллейбус болж нэмэгдэнэ

406
0
niitiin-teewer
Энэ сарын 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлнэ
~88 чиглэлд 959 автобус, троллейбус болж нэмэгдэнэ~

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа:

Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон.

Ингэснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоо 88 чиглэлд 959 автобус, троллейбус болно. Эдгээрт шөнийн тээврийн гурван чиглэлд 10, зуслангийн үйлчилгээний гурван чиглэлд таван тээврийн хэрэгсэл тус тус ажиллана.

Мөн холбогдох судалгаа тооцооллыг хийж 12 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, оройн буултын цагийг уртасгаад байна. Тухайлбал Шархад, Хужирбулан, Тахилт, Улаанхуаран, Их тойруу, Гачуурт, Дэнжийн 1000, Зайсан, Улиастайн суурьшлын цэгт үйлчлэх чиглэлүүд” хэмээлээ.

Мөн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобус, троллейбусны өнгө үзэмж, цэвэрлэгээ, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэв.

Шалгалтыг нийтийн тээврийн хэрэгслийн дотор, гадна талын цэвэрлэгээ, суудлын бүрээсний угаалга, техникийн бүрэн бүтэн байдал зэргийг байгууллага дээр нь өглөөний ээлж авах үед хийж гүйцэтгэж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here