Нүүр хуудас Нийгэм “Little Miss & Little Mister United World” тэмцээний бүртгэл эхэллээ

“Little Miss & Little Mister United World” тэмцээний бүртгэл эхэллээ

143
0
“Little Miss & Little Mister United World
"Little Miss & Little Mister United World" тэмцээний бүртгэл эхэллээ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй өсвөрийн миссийн тэмцээн болох “Little Miss & Little Mister United World”-ийн 2019 оны албан ёсны шалгаруулалт эхлэх гэж байна.

Шалгаруулалтад Мисс, мистер, загвар өмсөгч болох сонирхолтой 5-19 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд оролцох эрхтэй бөгөөд эхний шатны шалгаруулалтыг “Prince & Princess Miss Mongolia” пэйж хуудсанд загварын алхаа, авьяасаа үзүүлсэн бичлэгээрээ оноогоо цуглуулан дараагийн шатны эрхийг авах юм.

Энэ сарын 21-ний өдөр эхний шалгаруулалт эхлэх бол хоёрдугаар шатных нь ирэх сарын 10-нд болж сүүлийн шатны шилдэг оролцогчдод загварын алхааны хичээл, хувь хүнийг хөгжүүлэх сургалтыг үнэгүй заах юм байна.

Тус тэмцээний Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр Олон улсын шүүгч Ч.Энхжаргал ажиллаж байна. Дэлхийн мисст оролцон эх орноо сурталчлах хамгийн хөөрхөн хүүхдүүд ирэх есдүгээр сард Испани улсыг зорих юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here