Нүүр хуудас Соёл урлаг Авьяаслаг О.Энх-Эрдэнэ 100 сая төгрөгөө үрээгүй гэв

Авьяаслаг О.Энх-Эрдэнэ 100 сая төгрөгөө үрээгүй гэв

205
0

Өвөрмөц хоолой, эгэл даруухан төрхөөрөө үзэгчдийн талархлыг хүлээж, Монголын төдийгүй гадны томоохон радио, сайтууд онцолж буй оролцогчдын нэг нь яах аргагүй О.Энх-Эрдэнэ.

Үзэгчдийн хоног тоолон хүлээдэг үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болсон “Авьяаслаг монголчууд” шоуны ялагч болсоноосоо хойш “нуугдсан эрдэнэ” тодотголтой болсон тэрбээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төгсөх курст суралцаж байна.

Тэрбээр өөрийн авьяас билэг, үзэгчдийн саналаар ялсан шагналын мөнгө болох 100 сая төгрөгөө ирэх жил Америкт урлагийн чиглэлээр суралцахаар хадгалж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ мөнгөө үрэлгүй хадгалж, ирээдүйдээ оюуны хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here