Нүүр хуудас Соёл урлаг АЖ Ш.Чимэдцэеэ: Дэндүү их хайр хүнийг алдаг юм байна

АЖ Ш.Чимэдцэеэ: Дэндүү их хайр хүнийг алдаг юм байна

611
0
duuchin-Chimedtseye
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ

Арван жил нэг гэрт амьдарч, нэг тогооноос хооллож, эхнэр-нөхөр, эр-эм гэлцэж явчхаад, эцэст нь хоёр тийш болохдоо монгол эр хүнээс гарамгүй, ийм хөгийн зан гаргах ч гэж дээ” хэмээх олны шг байна. Анхнаасаа л хайртай, дуртайдаа биш хэсэг зуур тэжээлгэж, хэрэгтэй бүхнээ салгаж авах гэсэн охорхон бодлоор хүний сайхан охиныг өөрийн болгосон арчаагүй эр аж.

Зөрж өнгөрсөн бүхэн эргэж хармаар, харсан бүхэн дуу алдмаар залуу сайхан насыг нь эдэлж, хулгайлчхаад, насны эцэст хамаг байдгийг нь булаацалдаж, гудамжинд гаргах нь холгүй, новшийн авирлах тэр өвгөн юутай өчүүхэн, юутай өрөвдөлтэй юм бэ дээ.

“Дэндүү их хайр хүнийг алдаг юм байна” хэмээн санаа алдах Чимээ эгчийн үг зүрх зүсэв. Тэр нэгэн эрд хайраа дэвсэж, бүхнээ зориулж явсан залуу насыг нь гадарлана аа.

Сүхбаатарын дунд алдартай баян Орлойнхны удам Ардын жүжигчин маань таван хошуу малаас эхлээд хөөрөг, мөнгөн аяга, хэт хутга гэхчлэн удам дамжсан үнэт эдлэлүүд өвлөж авсан, Улаанбаатарт шилжиж ирэхэд нь улсаас олгосон байртай, хэний ч дор орохооргүй амьдралтай нэгэн байв.

Дээр нь жалгын биш Монголын, тэр бүү хэл дэлхийн дуучин гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн нутгийн зон олон түүнд улсын нийслэлийг зориход нь ч, хожмоо Монгол Улсын гавьяат болон Ардын жүжигчин хэмээх эрхэм дээд цол хүртэхэд нь ч суурь сууриар нь мал бэлэглэж байсныг нь гэрчлэх хүн дэндүү олон.

Ганц жишээ хэлэхэд, 2005 онд Ардын жүжигчний алдар сууг хүртэхэд зөвхөн сумынхныхаа бэлэглэсэн малыг зараад л 29 сая төгрөгөөр Land ruiser-80 машин аваал нөхөртөө авч өгч байсан удаатай. Салаад явахдаа тэр ичих ч үгүй унаад л явсан байналээ.

Ах дүү, төрөл төрөгсдийг нь ч бас ажилтай, бизнестэй болгож, үр хүүхдүүдийг нь сургуульд сургаж, тѳлбѳрийг нь тѳлж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн атал өнөөдөр хэн нь ч хүний мөсгүй авирлах ахыгаа, аавыгаа хориглосонгүй.

“Таваас дээш жил амьдарсан л бол дундын хөрөнгөө тэнцүү хуваана” гэсэн хуулийн заалтыг овжноор ашиглаж, амьдарч буй байрыг нь зах зээлийн үнээс өндрөөр үнэлүүлж, талыг нь авна хэмээн 200 сая төгрөг нэхэмжилж, дансанд нь орсон тэтгэврийг нь хүртэл хуу хамж байгаа Д.Түвшинжаргал гэгч олиггүй эрийг хийсэн үйлдэлдээ уучлалт гуйтал нь, авсан бүхнээ буцааж ѳгтѳл нь шахалт үзүүлэхийг олон нийтдээ уриалж байна. Учир нь Дээд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул хэргийг буцааж задлах нь бараг л боломжгүй болоод байгаа юм. Гэхдээ гарц олдож л таараа.

https://www.facebook.com/turleg/videos/352974048671913/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here