Нүүр хуудас Соёл урлаг МУГЖ Т.Баясгалан: Түвшинжаргалаар овоглодог ч, эцгийнхээ нөөлөгт өсөөгүй

МУГЖ Т.Баясгалан: Түвшинжаргалаар овоглодог ч, эцгийнхээ нөөлөгт өсөөгүй

452
0
duuchin-Baysgalan
МУГЖ Т.Баясгалан

Хүний амьдралд баяржаргал, гуниг гутрал олонтаа тохиолддог билээ. Тэгвэл энэ долоо хоногт цахим орчинд АЖ Ш.Чимэдцэеэтэй холбоотой асуудал олны алхаарлын төвд байна.

Учир нь тэрээр хань Д.Түвшинжаргалтай гэр бүл ээ цуцлуулж, түүнээс үүссэн өмч хөрөнгийн маргааны талаар цахим орчинд мэдээлсэн. Уртын дуучин Д.Түвшинжаргал нь МУГЖ Т.Баясгалангийн аав бөгөөд үүнтэй холбогдуулан Баясгалан мэдээлэл хийснийг хүргэж байна.

МУГЖ Т.Баясгалан,   

Сайн байцгаана уу? Зуны эхэн сарын сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ хүргэе! Өчигдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг хэлэхийг хүслээ. Хүн ер нь эцэг эхээ сонгож төрдөггүй, заяагдмал зүйл байдаг шүү дээ. Миний бие хэдийгээр Түвшинжаргалаар овоглогдон явдаг ч эцгийнхээ өвөр нөөлөгт өсөөгүй, ээжийнхээ гэдсэнд л үлдсэн байдаг ч би эцэг эхдээ өнөөдрийг хүртэл үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Хүний амьдралд ямар ч асуудал үүссэн бай, би болон миний ээж хэзээ ч бусдын үйлдлийг шүүж, бусдыг буруутгаж байсангүй ээ. Хүний орчлонгийн жамаар бид тус тусынхаа амьдралаар явж буй хүмүүс.

Миний эцэг өнгөрсөн 7 хоногт тоглолтоо зохион байгуулж, намайг урьсан юм. Би тоглолтод нь оролцож амжаагүй учир манай гэр бүл тоглолтын маргааш нь болсон хүлээн авалтынх нь дундуур очиж, Монголын уртын дуунд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлсэндээ 3-н өрөө байр өгсөн билээ. Энэ бол манай гэр бүл гэхээсээ илүүтэй Монгол түмний хайр хүндэтгэл хүлээсэн уран бүтээлийн хөдөлмөрийг нь үнэлж тэр хүнд өгч буй сэтгэлийн өглөг юм.

Миний хань, миний бие, манай хамт олон, хүч хөдөлмөрөөрөө бусдыг манлайлж буй хүмүүстээ, итгэл сэтгэлийн дэм болох үүднээс нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд тус дэм болж явдгийг энэ дашрамд хэлье. Хүн хүндээ урмын сайхан үг хэлж, амьддаа бие биенээ хайрлацгаая! Хүний амьдралд ямар их олон зүйлс учирдгийг, Та бид тааж мэддэггүй билээ. Тиймээс, Та бүхэн минь учир явдлыг сайтар нягталж, эргэцүүлэхийг хүсье!
                                    Хүндэтгэсэн, МУГЖ Т. БАЯСГАЛАН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here