Нүүр хуудас Соёл урлаг Халамжит гэргий Т.Баясгалангийн ТАЛАРХАЛ

Халамжит гэргий Т.Баясгалангийн ТАЛАРХАЛ

617
0
Duuchin-baysgalan-01
Халамжит гэргий Т.Баясгалангийн ТАЛАРХАЛ

Нэгэн цагт ард түмнээс “нийтийн дууны гүнж” хэмээх эрхэм цолыг хүртсэн тэрээр баян нөхрийн халамжит гэргий болон урлагаас хөндийрч нам гүмхэн амьдарч байгаа.

Уран бүтээлийн карьертаа цэг тавьсан МУГЖ Т.Баясгалан маань өдгөө сайн гэрийн эзэгтэй, халамжит ханийн үүргийг маш сайн гүйцэтгэж яваа.

Нам жим байхыг илүүд үздэг хатагтай маань цахим хуудаснаа ханьдаа зориулж сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

baysgalan-Batbayr
МУГТ Д. Кёкүшюзан Батбаяр болон түүний хань Дуучин Т.Баясгалан

Дуучин Т.Баясгалан,

Хайрт хань МУГТ Д. Кёкүшюзан Батбаярын маань анхлан замыг нь тавьсан Арлын Японы СУМО бөх Монгол Улсад хэдийнээ танил дотно болсноор Монголд Сумо бөхийн холбоо анхлан үүсэн байгуулагдсан 25 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус холбоо 25 жилийнхээ ойгоор олон бүтээлч ажил болон энэ спортыг хөгжүүлэн дэмждэг, сонирхдог хүмүүстээ урам зориг өгсөн өдрүүд байлаа.

Энэ спортод хайртай, дуртай, дэмждэг, хамтран ажилладаг, сонирхдог нийт хүмүүстээ 25 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД дахин хүргэж, мөн хүрэлцэн ирсэн найз нөхөд, хамт олондоо баярласнаа илэрхийлж, цаашдынх нь ажил амьдралд өөдрөг сайхныг хүсэн ерөөе!”  хэмээн талархан бичжээ.

о

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here