Алаг нүдэн Одноог дахин сорьсон…

470
0
Алаг нүдэн Одноог дахин сорьсон “Солиот эх”
“Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн боллоо. ”Солиот эх” уран сайхны кино өнөөдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч эхэлнэ.
1900-аад оны эхэн үеийн монголчуудын амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлэх “Солиот эх” уран сайхны киноны найруулагчаар Гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан бөгөөд уг бүтээлийг дэлгэцийн бүтээл болгох албан ёсны гэрээг зохиолч Ванг Хэнг Житэй хийсэн байна.
“Солиот эх” уран сайхны киноны гол дүрд жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү, Д.Цэрэндарьзав, Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ.
Жүжигчин И.Одончимэг энэхүү киног найруулснаас гадна өөрөө гол дүрийг бүтээсэн юм.
Продюсер Н.Онон ”Кинонд, энэ дүрд гарцаагүй И.Одончимэг тоглоосой гэж би хүссэн. Тэр өөрт байгаа юмаа зориулж чаддаг учраас энэ том дүрийн ард амжилттай гарлаа’ гэж гол дүрийн жүжигчнээ тодотгожээ.
Мөн киноны гол дүрийн жүжигчин Д.Цэрэндарьзав хэлэхдээ ”И.Одончимэг маань үнэхээр уран бүтээлийн төлөө төрж, бүхий л сэтгэлээ зориулж байгаа нь энэ киноноос улам их харагдлаа” гэсэн юм.
“Солиот эх” уран сайхны кинонд хүний мөс чанар, баян хоосны ялгаа, амьдралын үнэ цэнэ хамгийн чухал нь үхтэл үрийнхээ төлөө зүтгэдэг эх хүний дайчин, уян зөөлөн зан, нинжин сэтгэлийг харуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here