Нүүр хуудас Соёл урлаг “Аяллын цаг”-ын Г.Бадамсамбуу зургаа…

“Аяллын цаг”-ын Г.Бадамсамбуу зургаа…

678
0
Сэтгүүлч Г.Бадамсамбуу
"Аяллын цаг"-ын Г.Бадамсамбуу зургаа дахь ГАДААД ПАСПОРТОО ашиглаж байна
“Аяллын цаг”-ын Г.Бадамсамбуу зургаа дахь ГАДААД ПАСПОРТОО ашиглаж байна
“Аялалын цаг” нэвтрүүлгийн Г.Бадамсамбуу гэхээр олон нийт андахгүй. Тэрээр 1998 оноос эхлэн нэвтрүүлгээ бэлтгэсэн бөгөөд жилийн дараа гэхэд л үйл ажиллагаа нь жигдэрч, үзэгчдийн хүсэн хүлээдэг нэвтрүүлэг болжээ. Дэлхийн олон орноор хэрэн тэнэж, сонин содон бүхнийг харуулахыг хичээдэг эрхэм аялагч маань хэдийн 17 жилийг ардаа үджээ. Жилдээ ихээр бодоход 10 орон, багаар бодоход 2-4 орноор аяладаг нэгэн. Дэлхийн 60 гаруй оронд хөл тавьж, дэлхийн  дөрөвний нэгээр нь хэрэн хэсүүчилжээ.
Аylagch G.Badamsambuu
“Аяллын цаг”-ын Г.Бадамсамбуу зургаа дахь ГАДААД ПАСПОРТОО ашиглаж байна

Хүүхэд байхын явдалд дуртай, үргэлж энэ төрлийн сэдэвтэй ном зохиол уншдаг, их сониуч хүүхэд байсан гэдэг. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн хойноо монголчуудыг дэлхий ертөнцөд танилцуулах, мөн монголчуудад өөрсдийг нь таниулах чухал юм байна гэдгийг олж харсан хэмээн тэрээр дурсдаг юм билээ. Багагүй хугацаанд аялсан ч дэлхий ертөнцийг танин мэдэх гэсэн түүний хүсэл одоо хэр нь ханаагүй яваа гэсэн шүү.

Тиймдээ ч мань эр

Дэлхийд хүн энэ насандаа заавал үзэх ёстой 5000 газар байдаг гэж сонссон. Нэг газарт нь очиход долоо хоног зарцуулна. Тэгэхээр хүн амьдралдаа энэ бөөрөнхий дэлхийг үзээд баршгүй. Ер нь бол дэлхийг аялж барсан нэг ч хүн байхгүй. Монголд л гэхэд миний аялж үзээгүй газар их байна. Зардал, цаг хугацаа, бэлтгэл, цаг агаар гэх мэтчилэн олон саад учирч байна

хэмээжээ.

Сонирхуулан хэлэхэд тэрээр зургаа дахь гадаад паспортоо ашиглаж байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here