Нүүр хуудас Танд тустай Дотуур хувцасны гоо сайхан…

Дотуур хувцасны гоо сайхан…

822
0
Дотуур хувцасны гоо сайхан...
Дотуур хувцасны гоо сайхан...

Бүсгүй хүний амьдралд болон өөртөө хандах хандлага нь өөртөө хэрхэн анхаарч байна түүнээс л эхэлнэ. Хэрвээ таны дотуур хувцас тэртээ оюутан ахуйн үедээ өмсөж байсан нь хэвээрээ, таны хөхний даруулгын мөр сунаж, нэгэн хэвийн хуучны хэв загвараас салж чадахгүй л байна уу. Дотуур хувцсыг зөв сонгох нь  биеийн галбирыг төгс харагдуулж,өөртөө итгэлтэй, тааламжтай сэтгэгдэл төрүүлэх шидтэй юм шүү. Олонх эмэгтэйчүүд ийм зүйлтэй учирдаг. Тиймээс та дотуур хувцсаа шинэчлэх цаг ирлээ.  

 

Хөхний даруулга

Ямар ч хэлбэр, загвартай байсан дотуур хувцас сонгоход учир бий. Юуны түрүүн эмэгтэйчүүд хөхний даруулгынхаа хэмжээг зөв мэдэхгүйгээс таараагүй дотуур хувцас сонгодог. 10 эмэгтэй тутмын 8 нь буруу хэмжээтэй хөхний даруулга зүүдэг гэсэн судалгаа ч бий. Хэтэрхий жижиг хөхтэй бүсгүйчүүдэд даруулганы аяганы хэмжээ бага, тойрог нь нарийн бол илүү зохимжтой байдаг. Мөн аяга нь ойрхон даруулга хөхийг том, бас хоорондын зай нь хол бол ойртуулж өгдөг сайн талтай.

Харин том хөхтэй эмэгтэйчүүд даруулга сонгож авахдаа юуны түрүүнд аяганы хэмжээг онцгойлон үзэх шаардлагатай. Хэрвээ аяганы хэмжээг багадуулвал хөх болон суга хавийн өөхлөг хэсэг даруулганаас давж, багадсан хувцас өмссөн мэт сэтгэгдэл бусдад төрүүлж мэднэ. Нарийн тойрогтой даруулга махлаг бүсгүйчүүдэд тохиромжгүй. Нурууг хоёр хэсэг болгон хуваачихдаг . Аль болох өргөн тойрогтойг сонгох нь зүйтэй.

Дотоож

Бүсгүйчүүдийн хамгийн их анхаарал тавих зүйлүүдийн нэг. Хаана, ямар хувцсан дотор, ямар дотуур хувцас өмсөхөө маш сайн тооцоолох хэрэгтэй. Тухайлбал, нам суудалтай өмдөнд ташаан дээр тогтсон өндөр суудалтай дотоож зохицохгүй. Суудал өндөртэй, ташааны хэсэг нь өргөн дотоож харвинтай бүсгүйчүүдэд илүү тохирно. Хэрэв өгзөг, гуя сул бол өгзөг өргөгчтэй богино өмд мэт загвартай дотоож сонгож авах нь зүйтэй. Харин гэрэлтсэн нимгэн даашинзны цаана нарийн нимгэн дотоож их аятайхан харагддаг юм. Гэвч энэ нь зөвхөн гоолиг хүүхнүүдэд хамаатай. Загвар зохион бүтээгчид сүүлийн үед дотоож болон хөхний даруулгаа гадна хувцсаа тодотгох чимэг болгон сонгохыг зөвлөх болсон. Жишээ нь таны энгэр ил гарсан цамцны цаанаас хатгамалтай эсвэл шигтгээтэй хөхний даруулга цухуйж харагдах учиртай бөгөөд энэ нь нэг цогц юм шиг сэтгэгдэл төрүүлэх юм. Үүнтэй адил, богино суудалтай өмдний цаанаас нимгэн оосортой гоёмсог стринг санаандгүй цухуйж үзэгдэх ёстой.

Корсет.

Европын дундад зууны язгууртан эмэгтэйчүүд бэлхүүсээ нарийсгаж, хөхөө бумбагар мэт харагдуулдаг ид шидтэй хэмээн энэ хувцсыг ихэд таашаадаг байв. Гэвч бусдын тусламж хэрэгтэй болдог нь жаахан тиймэрхүү. Харин орчин үед ингэх шаардлагагүй болсон. Хатуулгатай боловч уян хатан эдээр хийсэн корсет биеийн сул хэсгийг тал бүрээс нь барьж өгөхөөс гадна, хамгийн гол нь агаар нэвтрүүлдэг тул чийг татах зэрэг биед элдэв зовиур үүсгэдэггүй давуу талтай.

  1. Дотуур хувцас хувцасны цаанаас харагдах ёсгүй. Үүнд тууз, оёдол бүгд хамаатай. Дотуур хувцас гадуур хувцасны цаанаас гэрэлтвэл таныг хайнга, бүдүүлэг харагдуулна. Мөн дотуур хувцас нь хэт бариу байх, эсвэл үрчлээ үүсэх ёсгүй.
  2. Хөхний аяганы гадаад гоо сайхныг бус, хэмжээг нь харгалзан даруулгаа сонгоно. Жижигхэн хөхтэй эмэгтэйчүуд хөхийг хэт өргөсөн даруулга сонгох хэрэггүй.
  3. Дотуур хувцсыг нимгэн, нарийн материалаар хийдэг. Тиймээс зохих журмын дагуу арчилж, цэвэрлэнэ.
  4. Хуучин дотуур хувцсаа тогтмол хаяж бай. Сунасан, урагдсан, таны бие хаанд огт зохимжгүй дотуур хувцсыг харамсах юмгүй шууд хогийн сав руу чулууд.
  5. Спортоор хичээллэх үедээ хөдөлгөөнд зориулагдсан тусгай хөхний даруулга өмсөх хэрэгтэй. Энэ нь хөхийг цагаасаа эрт сунахаас хамгаалдаг.
  6. Биеийн өнгөтэй дотуур хувцас таны шүүгээнд заавал байх ёстой.
  7. Мөрийг нь авдаг хөхний даруулга ав. Та үүнийг энгэр нь задгай даашинз, майкан дотор ч өмсч болно шүү дээ.
  8. Дотуур хувцасны өнгө эзнийхээ сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Бор, шаргал арьстай эмэгтэйчүүд тод ягаан, хөх, нил ягаан гээд хурц өнгийн дотуур хувцас сонгох хэрэгтэй. Цагаан арьстай эмэгтэйчүүд тоорын, цайвар цэнхэр, бүдэг ягаан өнгийн дотуур хувцас аваарай. Харин хар, цагаан өнгийн дотуур хувцас бүх эмэгтэйчүүдэд зохидог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here