Нүүр хуудас Соёл урлаг А.Баярцэцэг Дэлхийн миссийн шилдэг 11-т шалгарлаа

А.Баярцэцэг Дэлхийн миссийн шилдэг 11-т шалгарлаа

218
0

2016 оны Дэлхийн миссийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Энэ удаагийн дэлхийн миссийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо болж дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг нэг дор цуглуулсан билээ.

Арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхэлсэн “Miss World” тэмцээний өмнөх шалгаруулалт явагдсан. Манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг энэ удаагийн тэмцээний хамгийн хүчтэй оролцогчийн нэг байлаа. Тэрбээр авьяас миссийн ялагч болсноор финалын шалгаруулалтын шилдэг 20-д шууд багтсан юм. Мөн түүний танилцуулга видео хандалтаараа тэргүүлж байгаагаас гадна Хүмүүнлэгийн “Агаа, эгээ” төслөөрөө шилдэг 21-т багтаж чадсан.

“Дэлхийн мисс” тэмцээн таван үндсэн шалгууртай. Үүнд: Авьяас, спорт, хүмүүнлэгийн ажил, шилдэг модель/дизайнер/ болон мультимедиа орж байгаа. Эдгээрээс авьяас болон мультимедиагийн шилдгийг онлайн /mobstar, miss world/ санал асуулгаар тодруулсан билээ.

Санал асуулгад манай үзэгчид идэвхитэй байж эцсийн мөчид шилдэг 10 оролцогчийг финалын шатанд үлдэхэд үзэгчидийн сонголтоор 11 дахь шилдэг оролцогч болж Дэлхийн мисс 2016-ийн финалд үлдсэнээр Монгол улсын хувьд түүхэн амжилтыг гаргасан юм.

2016 оны дэлхийн миссийн тэргүүн байранд шалгарч титэм зүүх эрхийг Пуэрто Рико улсын гоо бүсгүй Стефани Дел Валле авсан бол

miss-world-grand

нэг дүгээр байранд Доминиканы бүгд найрамдах улсын гоо бүсгүй

miss-world-1

хоёр дугаар байранд индонезийн гоо бүсгүй шалгарсан юм.

miss-world-2

Манай улсын оролцогч А.Баярцэцэг нь:

А.Баярцэцэг “Сант” дунд сургуулийг төгссөн. Тэрээр ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын “Mancosa Management College”-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны “Erasmus Mundus” олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн. Тухайн үед “Голомт” банк, “Энержиресурс”-ын тэтгэлэгт хамрагдаж байжээ. А.Баярцэцэг англи, испани, франц хэлтэй.

miss-world-mongolia

  • 1990 оны арваннэгдүгээр сарын 29-д Улаанбаатар хотноо төрсөн
  • Испанид сурч байхдаа “Escala” загварын агентлагт ажиллаж байсан
  • 2008 оноос хойш “Торго” агентлагт загвар өмсөж байна
  • 2012 оноос жүжигчин болох хүслээ бодитоор хэрэгжүүлэхээр зорьж, жүжигчин, найруулагчийн мэргэжлээр Монголын Урлагийн зөвлөл, АНУ-ын ЭСЯ-ны нэрэмжит сургалтуудыг дүүргэсэн
  • “Netflix”-ийн “МаркоПоло” цувралд туслах дүр бүтээснээс гадна Хубилайн дүрд дуу оруулсан
  • Алдарт найруулагч Кристофер Копполагийн “Deadbeats” тэргүүтэй Монгол, Америкийн бүрэн хэмжээний богино хэмжээний дөрвөн кинонд гол дүр бүтээсэн
  • “Миний эхнэр тагнуулч”, “My Sacred Blood”, “White on Rice” зэрэг есөн кинонд туслах дүр бүтээсэн
  • 2017 онд зураг авалт нь хийгдэх “Зоригт Хотолун Гүнж” түүхэн тулаант киноны гүнжийн гол дүрд тоглоно
  • “Язгуурлугаа” баримтат уран сайхны киногоо өөрөө найруулан хийж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here