Нүүр хуудас Соёл урлаг БИЧЛЭГ: Хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Миний бүтээл-25” тоглолт болно

БИЧЛЭГ: Хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Миний бүтээл-25” тоглолт болно

328
0

Энэ сарын 11-ний өдрийн 19:00 цагт Монгол бөхийн өргөөнөө Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Одын “Миний бүтээл-25” уран бүтээлийн цэнгүүн болох юм. Өнөөдөр хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ У.Далантай, СТА Н.Баянмөнх нар тоглолтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэхүү тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Do Re Sound” продакшн ажиллаж, “B sound production” хамтран зохион байгуулж байгаа ажээ. Тоглолтод нийт 25 уран бүтээлч оролцон, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын шилдэг 25 уран бүтээлийг түмэнд хүргэх юм байна. Энэхүү 25 уран бүтээлийг олны дунд санал асуулга явуулан сонгожээ.

Энэ үеэр МУГЖ, дуучин Ц.Түвшинтөгс хэлэхдээ “Бид 1993 оноос хойш нөхөрлөж, хамтран уран бүтээл хийсээр ирлээ. Өнөөдөр олон сайхан уран бүтээлүүдээ түмэн олондоо толилуулж байгаад нь баяртай байна. Бид хоёрын хамтын уран бүтээл 17 бий” гэв.

МУГЖ У.Далантай энэхүү тоглолт дууны бүтээлийн 25 жилийн хүндэтгэлийн тоглолт болохыг онцолсон бол яруу найрагч Н.Баянмөнх “Бид 2002 оноос хойш хамтран уран бүтээл туурвисан, нийт 40 гаруй уран бүтээл хийсэн, амжилттай дуулагдаж байна. Бид үе тэнгийн. Нэг үед төрнө гэдэг их хувь ерөөл. Сэр-Од миний шүлгийн нэг ч үгийг “хэлмэгдүүлэхгүй”, орхигдуулахгүйг хичээн ая хийдгээ хэлдэг” хэмээн хэллээ.

УИХ-ын гишүүн С.Жавхлангийн санаачлагаар одоогоос 13 жилийн өмнө олны хүртээл болсон, Ш.Гүрбазарын шүлэг “Монголын үнэртэй салхи” дууг “Миний бүтээл-25” уран бүтээлийн тоглолтод 16 дуучин дуулах юм байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “25 жил гэдэг уран бүтээлч хүний хувьд нэлээдгүй их цаг хугацаа, түүх, орон зайг хамарна. Мэдээж, би ганцаараа энэ 25 жилийг бүтээгээгүй. Үүнд 4-5 үеийн дуучид, хөгжимчид, зохиолчид, найруулагчид гээд бүх уран бүтээлч орно” гээд тоглолт сюрпиз дүүрэн болж өнгөрөхийг дуулгалаа. Дашрамд дурдахад, УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын 25 бүтээл орсон дууны хос цомог гарч буй юм байна.

МИНИЙ БҮТЭЭЛ-25

МИНИЙ БҮТЭЭЛ-25Бүтээл оролдож эхэлсэн цаг хугацаа минь даруй 25 дахь жилтэйгээ золгож байна. Бүтээлийнхээ 25 дахь жилд зориулж "МИНИЙ БҮТЭЭЛ-25" дуун цэнгүүнийг 2017 оны 11 дүгээр сарын 11-ний 19.00 цагт Монгол Бөхийн Өргөөнөө зохион байгуулахаар товлоод бэлтгэл ажил маань хангагдаад явж байна даа. Энэ ойн арга хэмжээ нь хэдийгээр нэг хүний уран бүтээлийн түүх мэт боловч, үнэн хэрэгтээ дууны урлагийн 4 үеийг хамарсан уран бүтээлчдийн сэтгэл зүтгэлээр тодорхойлогдоно. Тийм ч учраас энэ удаагийн "МИНИЙ БҮТЭЭЛ-25" тоглолт маш олон уран бүтээлч, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага, урлагийг дэмжигч хамт олон, анд нөхдийн минь цаглашгүй дэмжлэг буянаар буй болж, өдгөө гуравхан хоногийн дараа үзэгч түмэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Тоглолтонд 25 дууны уран бүтээлийг минь 25 уран бүтээлч эгшиглүүлнэ. Энэ том ажлыг бүтээхэд оролцсон, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ уран бүтээлч миний бие чин сэтгэлээсээ талархал илэрхийлье! Өнгөрсөн 25 жилийн туршид бүтээсэн бидний сэтгэлийн хөг эгшиг дуу хөгжимд хайртай ЭРХЭМ ТАНЫ зүрхэнд хүрч эгшиглэх дуун цэнгүүндээ МОНГОЛ ТҮМНЭЭ хүндэтгэн урин залъя!Хөгжмийн зохиолч, МУУГЗ Тогтохын Сэр-Од#Миний_бүтээл_25#Монгол_Бөхийн_Өргөө 2017.11.11-ний 19.00 цагтЗохион байгуулагч: #DoReSound_production & #B_sound_productionЛавлах утас: 8888-8070, 9898-8070, 9696-8070Үнэгүй хүргэлт: 1900-1950

Posted by Тогтохын Сэр-Од on Mittwoch, 8. November 2017

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here