Нүүр хуудас Соёл урлаг Бүжигчин Төөгөө: Цас мөсөө цэвэрлэж, Нийслэлдээ өнгө нэмье залуусаа!

Бүжигчин Төөгөө: Цас мөсөө цэвэрлэж, Нийслэлдээ өнгө нэмье залуусаа!

390
0
Toogoo
Бүжигчин Төөгөө: Цас мөсөө цэвэрлэж, Нийслэлдээ өнгө нэмье залуусаа!
Африк-Америкчуудаас гаралтай гудамжны бүжиг тэртээ 20 дугаар зууны эхэн үед алс холын Америкт үүсч, хөгжлийнхөө явцад илүү боловсронгуй болсоор өдгөө хэл ус, үндэстэн ястан, улс гүрэн хамаарахгүйгээр дэлхийн залуусыг холбох, ойлголцох “хэл” болжээ.

Манайхан саяхныг хүртэл “Хэдэн залуус хийх юмгүйдээ л гудамжинд бүжиглэдэг” гэсэн эндүү бодолтой явсан бол үнэндээ хүмүүсийн энэ бодол хэдийнээ цаг үеэ өнгөрөөж, гудамжны бүжиг өнөөдөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүжгийн нэгэн төрөл болсон.

Тэгвэл үүнийг өөрийн хийж буй үйлдэл бүхнээрээ олонд мэдрүүлж, үеийн залуусаа гудамжны бүжигтэй танилцуулж яваа БҮжигчин Т.Саруултөгс буюу Төөгөө.

Гудамжны бүжиг Төөгөөг хэрхэн өөрчилсөн бол. Гудамжны бүжиг хэмээх зүйлийн үнэ цэнэ, чадал чансааг өөрөөрөө үлгэрлэн яваа Төөгөө маань цастай мөстэй нийслэл хотынхоо гудамж талбайг цэвэрлэхийг уриаллаа.

Ингэхдээ хүн бүр дор бүрнээ өөрийн ажилладаг, амьдардаг газрынхаа ойр орчмын цас мөсийг ХАМТДАА ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ хэмээн уриаллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here