Нүүр хуудас Соёл урлаг Б.Навчаа тэргүүтэй нэг ангийнхан

Б.Навчаа тэргүүтэй нэг ангийнхан

1212
0
zorilgo_negtei_neg_angiinhan
Зорилго нэгтэй, нэг ангийнхан

1995 он буюу одоогоос 21 жилийн өмнө 200 гаруй хүүхэд СУИС-ийн Драмын ангид элсэн орж, жүжигчин болохоор шалгалт өгсөн ч тэднээс ердөө 20 гаруй нь тэнцэж, нэг анги болжээ.

Мундаг жүжигчин болно гэсэн хүсэл мөрөөдөлтэйгээр орж ирсэн тэдгээр залуусын ихэнх нь өнөөдөр зорьсондоо хүрч, түүгээр ч барахгүй нэгэн уран бүтээлд хамтран тогложээ. Тэд бол УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Эрдэнэбилэг буюу Эби, С.Болд-Эрдэнэ, мөн жүжигчин Б.Амарсайхан, Н.Ялалт, Б.Навчаа тэргүүтэй нэг ангийнхан юм.

~Б.Навчаа тэргүүтэй нэг ангийнхан~

Ангиараа уран бүтээл хийе гэсэн нэгэн хүсэл дор нэгдэж, анх “Үргээлэг” киногоо хийж, нэг хэсэг олон нийтээс өндөр үнэлгээ авч, өдгөө киноныхоо хоёрдугаар ангийг гаргаад мөн үзэгчдээс магтаалын үгс сонссоор байна. Тэдний хамтран кино хийх тухай оюутан ахуй цагтаа яригдаж байсан ч бүгд төгсөөд хувь хувийн уран бүтээлээ хөөгөөд ярилцаж хэлэлцсэн зүйл нь үгүй болж байжээ. Тэгвэл тэдний оюутан цагийн хүсэл энэ цагт биеллээ олох хувьтай байж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here