Нүүр хуудас Соёл урлаг Б.Шижирбат шилдэг есөн оролцогчийн нэг боллоо

Б.Шижирбат шилдэг есөн оролцогчийн нэг боллоо

81
0

“Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг авьяаслаг залуу Б.Шижирбат “Asia’s Got Talent’s” шоунд оролцож байгаа билээ. Тэрбээр хоёрдахь шатны шалгаруулалтдаа хөтлөгчдийн нэрэмжит “Алтан баззер”-ийн эзэн болж, хагас шигшээд шалгарсан юм.

Хагас шигшээ тоглолтын шалгаруулалт нь цахимаар үзэгчдийн санал, дэмжлэгийг авах байсан бөгөөд тэрбээр элэг нэгтнүүдээ саналаа өгөхийг уриалж байсан. Санал хураалтын дүн гарч, Б.Шижирбат пиналын тоглолт буюу шилдэг есөн оролцогчийн тоглолтод шалгарсан байна.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Дүн гарлаа. Санал хураалт эхэлснээс хойш бараг фэйсбүүкээр зодолдох шахсан. Дахиад ганц удаа хөд дээрээ тогтох боломж өгсөн та бүхэндээ баярлалаа. 12 дугаар сарын 7-нд Гранд пинал буюу шилдэг есөн оролцогчийн эцсийн шалгаруулалт болно. Цаг бага байгаа ч байгаа бүхнээ гаргах болно” гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here