Нүүр хуудас Соёл урлаг Германы”Чик” хүүхдийн адал явдалт кинонд монгол хүү тогложээ.

Германы”Чик” хүүхдийн адал явдалт кинонд монгол хүү тогложээ.

356
0

Германы зохиолч Волфганг Херндорфын “Чик” хэмээх герман зохиолыг  найруулагч Фатии Акин  кино болгон амилууллаа .Волфганг Херндорфын “Чик” роман нь 2010 оны 9 сард худалдаанд гарсан цагаасаа хамгийн амжилттай борлогдсон хүүхдийн зохиол юм. Сургууль дээрээ гадуурхагддаг Майк хүүгийн ертөнцийг харах өнцгөөс өгүүлсэн нэгэн зуны адал явдалт түүх дэлхийн 20 гаруй хэлнээ орчуулагдаж 2 сая хувиар борлогдож олон шагнал хүртжээ. Манайд “Чик” хэмээх герман зохиолыг Монсудар хэвлэлийн газраас орчуулан гаргажээ. Уг номд Майк, Чик хэмээх хоёр хүүгийн сонирхолтой  аяллын тухай өгүүлдэг.Уг номын зохиолч Волфганг Херндорф бол уран нарийн мэдрэмжтэй, тэр мэдрэмжээ зохиолдоо тун чадварлагаас дүрслэн харуулж чаддаг зохиолч. Тиймээс ч “Чик” роман уран цэцэн үггүй, харин илүү бодит, өдөр тутмын ярианы үг хэллэгтэй болохоор ямар ч насны хүнд ойлгомжтой төдийгүй ихээхэн сонирхолтой. Дунд сургуулийн сурагчдад тулгамддаг асуудлууд, шохоорхол, нөхөрлөл зэрэг тойрч гарах аргагүй хамгийн чухал бүхэн тусгагдсанаас гадна өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйг хамгийн чадамгай дүрсэлсэн энэ романаар Германд ижил нэртэй кино хийгдсэн ажээ. “Чик” киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ананд тоглосон бөгөөд тэрээр тун удахгүй Монголд ирэх юм байна. Үүнтэй холбогдуулан Монсудар хэвлэлийн газар Гёте институт хамтран 6 сарын 7-ны 18 цагаас Интерномын төв салбарт “Чик” номын танилцуулга хэлэлцүүлгийг хийх ажээ.

Уг хэлэлцүүлэгт киноны гол дүрийн жүжигчин Б.Ананд хүрэлцэн ирж сонирхолтой ярилцлага өгнө мөн 6 сарын 9-нд “Чик” кино монгол үзэгчдийн хүртээл болох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here