Нүүр хуудас Соёл урлаг Долоон жил судалгаа хийж РОК хамтлаг байгуулжээ

Долоон жил судалгаа хийж РОК хамтлаг байгуулжээ

248
0
hu-hamtlag
Долоон жил судалгаа хийж РОК хамтлаг байгуулжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог үндэсний хэв маяг агуулсан “Хү” нэртэй рок хамтлагийг үүсгэн байгуулжээ.

Тэрбээр уг хамтлагыг байгуулахын тулд долоон жил гаруйн хугацаанд судалгаа хийжээ.

Европ хөгжмийг ардынхтай хослуулан хөөмий, хархираатай дуулдаг уран бүтээлчид олон бий. Харин “Хү” хамтлаг гадаадын нэг ч хөгжим оруулалгүй тоглодгоороо онцлог аж. Тус хамтлаг одоогоор есөн дуу гаргажээ.

“Хү” хамтлаг нь дөрвөн гишүүнтэй. “Чингис хаан”, “Чонон сүлд”, “Амьд зарлиг” нэртэй дуунуудаа цомогт багтаан “Гэрэг” нэртэйгээр гаргахад бэлэн болжээ.

Сонирхуулахад, “Хү” гэдэг нь хүн төрөлхтөн гэсэн утгатай эртний Хүннүгийн үеэс улбаатай Монгол үг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here