Нүүр хуудас Соёл урлаг Дуучин Б.Амархүү шилдгүүдийг түүчээлж, дөрвөн сая төгрөгөөр шагнуулав

Дуучин Б.Амархүү шилдгүүдийг түүчээлж, дөрвөн сая төгрөгөөр шагнуулав

249
0
duuchin-amarhuu
Дуучин Б.Амархүү шилдгүүдийг түүчээлж, дөрвөн сая төгрөгөөр шагнуулав

Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирлын эхний дугаар өчигдөр /2019.05.05/ “Боловсрол суваг” телевизээр гарч, ялагчаар дуучин Б.Амархүү шалгарлаа.

Энэ удаагийн “Яг түүн шиг” шоу өмнөх улиралд оролцож байсан шилдэг оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Тэр утгаараа эхний дугаарт шилдгүүд өөрсдийн өмнө нь хувирч байсан шилдэг оддын дүрээрээ эргэн ирсэн юм.

Мөн “Яг түүн шиг” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд ч өөрчлөлт оржээ. Тодруулбал, Монголын тайз, дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж, шүүгчээр ажиллаж байгаа бол “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан энэ улирлын шүүгчээр ажиллах юм байна. Мэдээж шоуны “явдаг Википедиа” хочит Г.Ганхүү шүүгчээр ажиллаж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here