Нүүр хуудас Нийгэм Хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодсон хэргээр дуучин Б.Амархүү шүүгдэнэ

Хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодсон хэргээр дуучин Б.Амархүү шүүгдэнэ

810
1
duuchin-amarhuu
Дуучин Б.Амархүү гэрэл зургийг medee.mn сайтаас

Буриад улсын ардын жүжигчин, Дуучин Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болов.

Тодруулбал, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцлээ.

Улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Б.Амархүү, Б.Гандаваа нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдааныг энэ сарын 12-ны өдрийн 15.00 цагт хийхээр товложээ.

Тэд өнгөрсөн өвөл сэтгүүлч, хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож биед нь гэмтэл учруулсан хэргээр ийнхүү шүүгдэх нь тодорхой болов.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here