Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Автобаазын алба хаагчид ахмад ажилтан Л.Мөнхнасанд тусаллаа

САЙН МЭДЭЭ: Автобаазын алба хаагчид ахмад ажилтан Л.Мөнхнасанд тусаллаа

116
0
avto-baaz-ahmad-ajiltan-monhnasan-03
Автобаазын алба хаагчид ахмад ажилтан Л.Мөнхнасанд тусаллаа

“Сайхан сэтгэлийн үзүүрт, шар тос” хэмээн Монголчууд бид ярьдаг. Өөрийн хөдөлмөр зүтгэлээ ногдсон ажилдаа хоёргүй сэтгэлээр зориулан, хийж бүтээсэн зүйл ихтэй хэр нь түүнийгээ олон нийтэд дэлгэх хүсэлгүй.

Одоогийн залуусын хэлдгээр ОД болох хүсэлгүй эгэлчүүд бидний дунд нам гүм оршсоор.

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын залуус “Хариу нэхээгүй тус” үйл ажиллагаа зохион байгуулж, тус албанаас гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхнасангийн гэрт очиж тусалжээ.

monhnasan
Цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхнасангийн гэрт очиж тусаллаа-01

Ахмад ажилтан Л.Мөнхнасан гуай гэртээ ганцаараа амьдардаг учир алба хаагчид нүүрс түлээ, хүнсний бүтээгдэхүүнийг нь бэлтгэж, хашаа хороог цэвэрлэж өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь тусалсан байна.

Автобаазынхан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Соён гэгээрүүлэх ажлын хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Сайн үйлс бүтээсэн Автобаазын алба хаагчдад ажлын амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here