Нүүр хуудас Соёл урлаг Дуучин Г.Ариунбаатар, балетчин О.Анужин нарт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шагнал гардууллаа.

Дуучин Г.Ариунбаатар, балетчин О.Анужин нарт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шагнал гардууллаа.

311
0
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, бүжигчин О.Анужин нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.
 Г.Ариунбаатар Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дуугаар  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “BBC Cardiff singer of the world 2017” уралдаанд тэргүүн байр эзлээд эх орондоо ирээд байна. Мөн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Анужинд Шанхайн олон улсын балетын наадмын хүрэл медалийн эзэн болсонд мөн баяр хүргэж одоогоос 35 жилийн өмнө ардын жүжигчин, зууны манлай бүжигчин Э.Оюуны Японд болсон олон улсын тэмцээний хүрэл медаль авчирсан амжилттай дүйж байгааг салбарынхан уулзалтын үеэр танилцуулж байлаа.
 Монгол орноо дэлхийд таниулах бодлогыг соёл урлаг, спортоор дамжуулан хийх нь илүү үр дүнтэй. Иймд Засгийн газар урлаг, спортод амжилт гаргасан залуучуудаа дэмжиж хамтарч ажиллана. “Монголын тал нутаг дуу” маань дэлхийн том тайзнаа дуулагдсан нь монгол хүн монгол  бүтээлээрээ дэлхийд өрсөлдсөн анхны тохиолдол боллоо. Монгол урлаг, соёлоор дамжиж монгол бүтээгдэхүүн, монгол брэнд дэлхийд гарах учиртай гэж Ерөнхий сайд хэлээд Засгийн газраас эдгээр уран бүтээлчдэд олгосон мөнгөн шагналыг гардууллаа.
 “Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар танд баяр хүргэж, Монголын үндэсний соёл, Монгол Улсын нэр хүндийг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тань өндрөөр үнэлж, 80 сая төгрөгийн мөнгөн шагнал олгов”,Соёлын тэргүүний ажилтан, балетчин О.Анужинд 30 сая төгрөгийн мөнгөн шагнал хэмээсэн батламжийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here