Нүүр хуудас Соёл урлаг Мосвкагийн олон улсын кино наадамд 58 жилийн дараа дахин монголын кино...

Мосвкагийн олон улсын кино наадамд 58 жилийн дараа дахин монголын кино өрсөлдөнө.

329
0

Анх 1935 онд  зөвлөлтийн кино Москвад нэртэйгээр зохион байгуулахад 12 орон оролцож байсан энэ наадам  жилд нэг даа зургадугаар сарын сүүлчээр бүтээлийн тооноос хамааран 8-10 хоногийн турш явагддаг. Шилдэг киногоор Чапаев, Идэр залуу Максим, Тариачин, Францийн “Сүүлчийн саятан” Уолт Диснейгийн бүтээл, Чарли Чаплин өндрөөр үнэлсэн Шинэ Гулливер кино шалгарч байжээ.1959 оноос хоёр жилд нэг удаа зохиогддог болсон бол 1972 онд  Олон улсын кино продюсеруудын  ассоциацийн холбоо  итгэмжилж  “А” зэрэглэлтэй болгосон.  Олон улсын кино продюсеруудын  ассоциацийн холбоонд дэлхийн 23 орны 25 холбоо нэгдсэн бөгөөд оюуны өмч, оюуны өмчийн үнэгүйдэл, тоон технологийн хэрэглээ түүний танхимын бүтээлийн үнэд нөлөөлөх нөлөө, шинэ технологийн стандарт, олон нийтийн хэвлэл мэдээлэл дэх кино бүтээлийн мэдээлэлийн зохицуулалт, уран бүтээлийн зардал босгох арга замууд, бүтээлийн борлуулалт гэсэн чиглэлээр 1933 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байна.

1999 оноос  тус наадмын ерөнхийлөгчөөр алдарт найруулагч Никита Михалковыг сонгосноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байна.

2011 онд баримтат киноны төрлөөр дахин шалгаруулах болсноо албан ёсоор мэдэгдсэн юм. Нэг удаагийн кино наадмын зохион байгуулалтад ойролцоогоор зургаан сая ам.доллар зарцуулдаг.Тус наадамд ирүүлсэн бүтээлүүдийг арилжааны бус зөвхөн урлаг соёлын хүрээнд ашигладаг ёс зүйг баримталдаг. Энэ онд MSC media”-гийн бүтээл анх удаа IP тв  нээлтээ хийсэн “Явуулын хүн” этно арт уран сайхны кино нь дэлхийн хүчирхэг гүрний нэг ОХУ-ын нийслэлийг зорьж, улаан хивсний баярт оролцож, киноны нээлт болон хэвлэлийн бага хурал хийж, даяарчлалын салхинд хийсэн алдах хүн төрөлхтөний өвгөн соёлт нүүдэлчдийн амьдралыг дэлхийн сонорт хүргэж ОХУ-ын “MIFF Москвагийн олон улсын кино наадам”-ын уралдааны бүсэд шалгарчээ.  Тус киноны найруулагчаар Д.Баярсайхан, продюсероор О.Урантуяа нар ажилласан байна. Гол дүрд нь Н.Ялалт, А.Баярцэцэг, А.Алтантөр нар тоглосон аж. Энэ кинонд арав гаруй жил нутагтаа очоогүй залуу аавынхаа бие муу байгааг дуулаад нутгийн зүг жолоо залсан ч оройтжээ. Хөл хөөр ихтэй нутгийн сайхан төрх гундаж, хүн ардын хөл татарч нутаг нь эзэргүйсэн юм. Аавынх нь оронд аав болсон ахыгаа ирэхэд бэр гуйлгана гэсэн дүүгийн итгэл талаар болж, хайртай бүсгүй нь ахад нь сэтгэл алдарсан тухай өгүүлэх ажээ. Энэхүү киногоор залуус унаган нутгаа орхин хот руу нүүдэлчин ахуй соёлыг хэн тээж өвлүүлэх талаар, үрээ хүлээсэн эцэг эх, нөхрөө харуулдсан эхнэр, аавыгаа санах багачуудын талаар өгүүлнэ.

Ийнхүү “Явуулын хүн” Монголын уран сайхны кино 58 жилийн дараа Мосвкагийн олон улсын 39 дэх кино наадамд шалгарлаа. Олон улсын нэр хүндтэй дээрхи наадмаас 1959 онд “Ардын элч” кино эмэгтэй дүрийн мөнгөн медалийн шагналыг хүртэж байсан түүхтэй. Тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй хугацаагаараа Венецийн наадмын дараа дэлхийд хоёрт жагсдаг Москвагийн олон улсын 39 дэх кино наадмын үндсэн уралдааныг  Францийн найруулагч продюсер Йорн Йохан Доннер, Испанийн найруулагч зохиолч Альберт Серра, Ираны найруулагч продюсер Реза Миркарими,  Италийн алдарт жүжигчин Орнелла Мути /Зөрүүд эрийг номхотгосон нь / нар шүүхээр товлогдсныг зохион байгуулагчид албан ёсны хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн юм.

Наадмын хүрээнд анх удаа VR-кино Russian VR Seasons хөтөлбөрийг нэврүүлэх бөгөөд энэ хөтөлбөрт багтсан бүтээлийг тусгай зориулалтын малгай өмсөж үзнэ. Малгайг өмссөнөөр үзэгчид  кинонд яг л өөрөө байгаа мэт илүү бодит амьд мэдрэмжийг авах юм. Түүнчлэн Москвагийн олон улсын кино наадам “Каро” сүлжээ кино театртай хамтран  “Кино наадам ба орон нутаг” төслийг хэрэгжүүлснээр  ОХУ-ын том хотуудын үзэгчид шалгарсан киноны албан ёсны үзвэрийг наадмын үзэгчидтэй зэрэг үзэх боломж бүрдэх юм.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here