Нүүр хуудас Соёл урлаг Дүрслэх урлагийн ШИЛДЭГ бүтээлүүд шалгарлаа

Дүрслэх урлагийн ШИЛДЭГ бүтээлүүд шалгарлаа

233
0
dursleh-urlagiin-shildeg-buteel
Дүрслэх урлагийн ШИЛДЭГ бүтээлүүд шалгарлаа

Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор баталсан Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журмын дагуу өчигдөр 2018 оны шилдэг бүтээлийг шалгарууллаа.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Уран зургийн галерей хамтран зохион байгуулсан уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээл дэлгэжээ.

Энэ оны шилдэг бүтээлээр Ц.Баттөр, “Хар цас”, С.Болдбаатар “Парисын бороотой намар”, П.Ганбат “Эх” уран зураг, Т.Нурмаажав “Цагийн хүрдэн”, “Г.Одбаяр “Хүлэгү хаан” монгол зураг, Т.Даваасамбуу “Тал нутгийн морьтон” уран баримал тус тус шалгарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here