Нүүр хуудас Соёл урлаг Дахиад л цоо шинэ Т.Ариунаа…

Дахиад л цоо шинэ Т.Ариунаа…

555
0
НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа

Гал цогтой, дайчин, мятаршгүй гээд энэ бүсгүйн ард түмнээсээ хүртэл тодотголыг дурдаад барахгүй. Дуулсан дуу бүр нь хит болж, ард түмний хайртай дуучны нэг НҮБ-ын элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин бол Т.Ариунаа.

Тэрбээр 1967 оны энэ өдөр Улаанбаатар хотноо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ.

Түүний хувьд нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байх үеэсээ Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл, сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт дуулж байсан билээ. Тэрбээр 15 настай байхдаа “16 нас” хэмээх анхны дуугаа дуулснаар урлагийн замнал нь эхэлсэн байдаг.

Урлагийн замналд өөрийн тод мөрийг үлдээсэн Поп Дива маань үргэлж шинийг эрэлхийлж, эрч хүчийг мэдрүүлдэг. Утасны чинь дугаар уруулд минь байдаг, Янаг уруулын чинь бал бурам мансууруулах бодистой байдаг…” хэмээн одоогоос 21 жилийн өмнө модернист яруу найрагч Б.Галсансүх шүлгийг нь бичиж, “Нисванис”-ын Амгаа аяыг нь зохиосон энэ алдарт дууны клип “Утасны чинь дугаар 3.0” нэрээр цацагдаж дуучин Т.Ариунаагийн “Космик” төсөл нээлтээ хийсэн билээ.

Тэрээр Хөгжмийн зохиолч ноён Л.Балхжавын “Миний дуунууд 2018“ тоглолтод ер бусын гэмээр донж төрхийг бүрдүүлж, шинэлэг төрхөөр үзэгчидтэйгээ дахин уулзлаа.

МУГЖ Т.Ариунаа, СТА Т.Бархүү нарын хамтарч “Чамдаа уусна” хэмээх уран бүтээлийг толилууллаа.

Chamdaa uusna
МУГЖ Т.Ариунаа, СТА Т.Бархүү нарын шинэ уран бүтээл “Чамдаа уусна”
Duuchin-Ariunaa
МУГЖ Т.Ариунаа, СТА Т.Бархүү

ФОТО: “Космик” хатагтайн шинэ дүр төрх

duuchin-ariunaa
НҮБ-ын элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин бол Т.Ариунаа_01
duuchin-ariunaa
МУГЖ Т.Ариунаа_01
duuchin-Ariunaa
НҮБ-ын элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин бол Т.Ариунаа_02
Kosmic-ariunaa
НҮБ-ын элч дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин бол Т.Ариунаа_03

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here