Нүүр хуудас Соёл урлаг Поп Дива нарын хүрээ “ДОНЖ”

Поп Дива нарын хүрээ “ДОНЖ”

440
0
Ariunaa-Naran-Altantsetseg
Поп Дива нарын "ДОНЖ"

Өмсгөл зүүсгэл нь хүртэл олон нийтэд үлгэр болдог Поп Дива нарын /Т.Ариунаа, С.Наран, Ж.Алтанцэцэг/ сар шинийн “ГОЁЛ” олны харааг булааж байна.

Тэдний чамин гоёлыг “O.Couture”-ын Д.Отгонжаргал урлажээ. Эрхэмсэг, чамин басхүү орчин цагийн өнгө төрхийг шингээсэн түүний загварууд сар шинийн баярт зориулсан “Хүрээ донж” арга хэмжээний үеэр ийн дэлгэгдсэн байна.

Сонирхуулахад Поп Дива Ж.Алтанцэцэгийн өмссөн торгон юбка, цамцны хослол нь 750 мянган төгрөгийн үнэтэй бол Т.Ариунаагийн өмссөн цэнхэр торгон хүрэм 900 мянган төгрөг, торгон дээл нь 850 мянган төгрөгийн үнэтэй юмсанж.

Duuchin-Altantsetseg
Поп Дива Ж.Алтанцэцэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here