Нүүр хуудас Соёл урлаг Гоёлын даашинзны Хатан хааны илгээсэн ГҮНЖ, “МУЗА”-г чимж чадлаа

Гоёлын даашинзны Хатан хааны илгээсэн ГҮНЖ, “МУЗА”-г чимж чадлаа

2027
0
gegeen_Muza_jujigchin_Bayrmaa
Гоёлын даашинзны Хатан хааны илгээсэн ГҮНЖ, "МУЗА"-г чимж чадлаа

Театрын урлагийн их наадам “ГЭГЭЭН МУЗА” 2018 наадам өчигдөр буюу 2018-05-13-ний өдөр өндөр үүдээ нээж, театрын шилдгүүдээ тодрууллаа.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг тус наадмын улаан хивсны ёслолоор уран бүтээлчид нээлтээ хийдэг билээ. Театр урлагаар олон нийтийг соён гэгээрүүлэх их үйлсэд хүчин зүтгэж буй уран бүтээлчдийн өмсгөл, гоёл нь наадмын бас нэгэн чимэг байдаг.

Тэгвэл энэ удаагийн “ГЭГЭЭН МУЗА” наадамд УДЭТ-ын авьяаслаг залуу уран бүтээлч Н.Баярмаа бусдаас эрхгүй ялгарлаа. Тэрээр Дизайнер Д.Отгонжаргалын “O.Couture” брэндийн даашинзаар гангарсан нь эрхгүй онцгой харагдана билээ.

~Гоёлын даашинзны Хатан хааны илгээсэн ГҮНЖ, “МУЗА”-г чимж чадлаа~

Гоёлын даашинзны хатан хаан Д.Отгонжаргалын нүдээ олсон сонголт болоод уран гар, уран бүтээлч бүсгүйн гоо үзэсгэлэнг илүү тодотгожээ.

Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналд “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадуламын дүрээр, “Би эндээс явахгүй” жүжгийн Дулмаагийн дүрээр тус тус дүрээр нэр дэвшин МУЗА хүртэж чадаагүй ч олон тэмцээн уралдаан хүлээж буй.

Ямартаа ч гоёлын даашинзны хатан хааны илгээсэн ГҮНЖ улаан хивсийг чимж чадлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here