Нүүр хуудас Соёл урлаг УДЭТ-ын шинэхэн СТА Н.Баярмаа…

УДЭТ-ын шинэхэн СТА Н.Баярмаа…

2469
0
Баярмаа
УДЭТ-ын шинэхэн СТА Н.Баярмаа талархлаа илэрхийллээ

УДЭТ-ын шинэхэн СТА Н.Баярмаа талархаж буйгаа илэрхийлэв

 УДЭТ-ын авьяаслаг залуу уран бүтээлч Н.Баярмаа хэмээх бүсгүйг бид сайн мэдэх болсон. Н.Баярмаа хэмээх даруухан жүжигчин бүсгүй багаасаа л урлагт хайртай, жүжигчин болохыг мөрөөддөг байсан нэгэн ажээ. Сургуулийнхаа урлагийн үзлэгт идэвхтэй оролцдог байсан Н.Баярмаа жүжигчин мэргэжлийг эзэмшинэ гэдэгтээ итгэлгүй байсан гэнэ билээ.

Баярмаа жүжигчин
Уран бүтээлчийн анхны дүр“Алсын удирдлага” киноноос эхлэлтэй….

Түүний олонд танигдсан анхны дүр нь найруулагч С.Бямбаагийн “Алсын удирдлага” кино байлаа. Тус уран бүтээлээрээ кино чамгүй амжилт гаргасан хэмээдэг. Түүний дараа “Сүүлчийн шөнө”, “Намайг хайрлаач” зэрэг кинонд тоглон өөрийн ур чадварыг олон нийтэд таниулсан.

Jujigchin Bayrmaa
Театрын олон уран бүтээлд авьяас чадвараа сорьсон уран бүтээлч…

Шинэ жилийн баярын энэ өдрүүдэд УДЭТ- хэмээх өндөр босготой байгууллага шинэ жилийн баярын цэнгүүнээ өчигдөр /2017.12.20/ хийжээ.

Театр урлагийн салбарт өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан амжилт үзүүлж буй залуу уран бүтээлчдийнхээ энгэрийг мялаасан үйл явдал болжээ.

УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа нь Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалгаж, театрын хамт олон, үзэгч олондоо баярласнаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

Bayrmaa
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалгав

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here