Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин П.Баттөр бие хаа, царай зүсээр онцгойров

Жүжигчин П.Баттөр бие хаа, царай зүсээр онцгойров

905
0
П.Баттөр
Жүжигчин П.Баттөр бие хаа, царай зүсээр онцгойров

“Тусгай салаа” киноны Түвшин буюу Баттөр

Түүнийг  “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр нь илүү сайн таньдаг. Хартай эхнэрийнхээ ааш аягт тааруулах гэж хэрэндээ л хичээж буй даруухан эр үзэгчдэд ихэд таалагдсан гэдэг. Тэгвэл жүжигчин П.Баттөр энэ дүрээрээ үнэлэгдэж цөөнгүй хэдэн киноны гол дүрд тоглосон.

Баттөр
Жүжигчин П.Баттөр

Харин сүүлийн үед бодибилдингээр хичээллэж, улсын хэмжээний томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцож яваа түүнийг охид хүүхнүүд ихэд сонирхох болсон нь нууц биш. Бие хаа, царай зүсээр өөлөх аргагүй уран бүтээлч маань нэгэнт хоёр хүүхдийн аав, хөөрхөн бүсгүйн халамжит хань болсонд гонсойх хүүхнүүд цөөнгүй гэнэ.

Тэрээр нэгэн ярилцлагын үеэр

“Би ихэр л дээ. Манай ихэр эхнэр аваад хоёр хөөрхөн хүүхэдтэй болсон. Түүнийг хараад гэр бүлтэй болмоор санагддаг”

хэмээж байсан нь саяхан.

Жүжүгчин Баттөр
Жүжигчин П.Баттөр ихэрийн хамтаар

Өөрийн гэсэн аз жаргалтай өнөр бүлийг цогцлоосон, өрхийн тэргүүн П.Баттөр “Монголын хамгийн сайхан 10 залуу”-гын нэгээр шалгарчээ. Ингэхдээ тэрээр жагсаалтын  аравт шалгарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here