Нүүр хуудас Соёл урлаг Загвар өмсөгч Б.Билгүйтэй Солонгос кинонд “ГОЛ ДҮР” бүтээжээ

Загвар өмсөгч Б.Билгүйтэй Солонгос кинонд “ГОЛ ДҮР” бүтээжээ

495
0
Bilguuun korea
Загвар өмсөгч Б.Билгүйтэй солонгос кинод "ГОЛ ДҮР" бүтээжээ

Дэлхийн олон оронд өөрийн авьяас чадварыг гайхуулан буй монгол залуус олон бий. Үүний тод жишээ усан спортын шигшээ багийн тамирчин Б.Билгүйтэй тун удахгүй БНСУ-д нээлтээ хийх J&B продакшны бүтээл “Хар бороо” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн байна.

Б.Билгүйтэй “Сант” сургуулийг дүүргэн, 2013 онд Бангкокын их сургуулийг програм хангамжийн мэргэжлээр төгссөн байна.

Б.Билгүйтэй өдгөө загвар өмсөхийн сацуу Тайландад төвтэй АНУ-ын “Medical Departures” компанид дижитал маркетингийн мэргэжилтнээр ажилладаг гэнэ.

Тэрбээр усан спортоор хичээллэж чамгүй амжилт үзүүлсэн бөгөөд 2010 оноос өнөөг хүртэл загвар өмсөгчөөр ажиллаж буй юм. Энэ хугацаанд Тайланд болон Азид моделиор ажилласны дотор BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндтэй хамтарч байжээ. Тэгвэл удахгүй нээлтээ хийх “Хар бороо” кинонд тэрбээр Чингүүн хэмээх Монгол залуугийн дүрд тогложээ. Киноны үйл явдлаас товчхон дурдахад Монгол залуус гэмт хэрэг, мафийн бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа тухай гардаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here