Нүүр хуудас Соёл урлаг Их яруу найрагч О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ойг тэмдэглэнэ

Их яруу найрагч О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ойг тэмдэглэнэ

1147
0
Яриуу найрагч
Их яруу найрагч О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ойг тэмдэглэнэ
Энэ онд Төрийн шагналт, яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ой тохиож буй.

Тэрээр 1957 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын Дарьганга нутагт төрсөн. Их яруу найрагчийн мэндэлсний 60 жилийн ойг энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Ойд зориулан уран бүтээлийн үзэсгэлэн, номын баяр, эрдэм шинжилгээний бага хурлыг “Дашбалбар” сан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатар их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулах ажээ.

Яруу найрагч О.Дашбалбарын зурсан зураг, бусад бүтээлийн үзэсгэлэн, ойд зориулж шинээр хэвлүүлсэн таван номын нээлт, баярын арга хэмжээ энэ сарын 27-нд Монголын Уран зургийн галерейд, эрдэм шинжилгээний бага хурал, “Миний мэдэх Очирбатын Дашбалбар” эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол Хүүхдийн төв номын санд тус тус болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here