Нүүр хуудас Соёл урлаг Канадын элэглэгч Бриан Айлвард “UB комеди”-ийн урилгаар МОНГОЛД

Канадын элэглэгч Бриан Айлвард “UB комеди”-ийн урилгаар МОНГОЛД

120
0
Ub-comedy-Brian-ayward
Канадын элэглэгч Бриан Айлвард

“UB комеди” клубийнхэн Канадын алдартай элэглэгч Бриан Айлвардыг эх орондоо урьжээ. Ирэх сарын 15-нд болох түүний тоглолт Сант-Асар төвд болох аж.

“UB комеди” клубийн залуус өмнө нь дэлхийн алдартай комедиан болох Мартин Мор, Том Родес, Адам Хантер, Ромеш Ранганатхан нарын комеди шоуг өөрийн клубтээ зохион байгуулсан билээ.

Тус клубийг Г.Батбилэг 2014 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор албан ёсны 16 жүжигчин байдаг аж.

Монголд хөгжөөд төдийлөн удаагүй байгаа ч шинэ үеийн залуусыг байлдан дагуулж чадсан юм.

Жүжигчид нийгэмд тулгамдсан болон өөрийн амьдралд тохиолдсон зүйлс, бусдын олж харсан ч тоодоггүй гэх мэт олон талын сэдвээр хошин яриа өрнүүлж, бусдыг хөгжөөдөг нь энэ урлагийн онцлог билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here