Нүүр хуудас Соёл урлаг КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин…

КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин…

549
0
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин...
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин...
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ
Бригада киноны Сашагын дүрээр үзэгчдийн талархалыг хүлээсэн ОХУ-н ардын жүжигчин Сергей Безруковын амьдрал уран бүтээлээс та бүхэндээ хүргэж байна.
Хүүхэд нас: Сергей Безруков 1973 оны 10 сарын 18нд Москва хотод мэндэлжээ.

Түүний эцэг Виталий Сергеевич Безруков  ЗХУ –н инээдмийн театрын жүжигчин найруулагч .Бяцхан хүүгээ мэндлэхэд өөрийн хайртай найрагч Сергей Есинины нэрээр хүүгээ нэрлэн Серёжа хэмээн гэр бүлийхэн нь дуудсаар иржээ.

sergei
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ

Серёжа хүү багаасаа аав шигээ жүжигчин болохыг хүсдэг байсан ба харин түүний энэ санааг аав нь төдийлөн дэмждэггүй байсан гэдэг.Арван дөрвөн настайдаа анх дунд сургуулийнхаа тайзан дээр “Миний хөөрхийлөлтэй Марат” жүжигт тоглож  өөрийн дүрээ тэр чигт мэдэрч ойлгон гайхалтай чадварлаг тогложээ. Энэ үес л тэрээр жүжигчин болхоор эргэлт буцалтгүйгээр шийдсэн байна. Серёжа дунд сугуульд байхаасаа л Антон Павлович Чеховын хэд хэдэн жүжгүүдээс алдарт Ромео Жулетта-д хүртэл гол болон туслах дүрүүдийг бүтээжээ. Ийнхүү ирээдүйн чадварлаг жүжигчин болох гараагаа эртнээс эхэлсэн тэрээр дунд сургуулиа төгсөөд МХАТ буюу Москвагын урлагын театрын жүжигчиний курст орхоор бэлдэж эхлэжээ.

sergei
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ
Театр :Хичээнгүйлэн бэлдсэний үр дүн гарч Серёжа  театрын сургуульд амжилттай алдарт жүжигчин найруулагч Ольга Павловичийн ангид элсэн оржээ. Тэрээр энэ тухайгаа “Ольга Павлович бидэнийг жинхэнэ жүжигчний хөдөлмөрт сургасан.Түүнд би үргэлж талархаж явдаг” хэмээсэн байдаг. Сергей оюутан байхаасаа Табоковын театрт ажиллан , сургуулиа улаан дипломтай онц дүнтэй төгсчээ. Сургуулиа төгссөний дараагаар 1994 онд түүнийг театрт жүжигчинээр орох саналыг тавьжээ.
sergei
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ

Тэрээр театрт орсон цагаасаа нилээдгүй  жүжигийн гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээн нэр хүндтэй хэд хэдэн  шагналын эзэн болж чадсан байна.

Жүжигчин болох  өөрийн замналаа театрын тайзнаас эхэлсэн Сергей Безруков 1994 оноос 1999 оны хооронд НТВ телевизийн Хүүхэлдэйн дүрсүүдэд дуу оруулагчаар ажиллан олны танил болсон байна. Түүний дуу оруулсан орчуулгын болон дотоодын олон нэвтрүүлгүүд одоог болтол Оросын телевизүүдээр үзэгч олонд хүрсээр байна.

sergei
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ

90 –ээд оны сүүл гэхэд түүний нэр хүнд үзэгчидийн дунд өсч театрын тайзнаас зөвхөн Сергей Безруковыг харах гэж зорьж ирдэг үнэнч шүтэн бишрэгч нарын тоо ч нэмэгджээ.

Ийнхүү театрын бас нэгэн дүр төрх болж чадсан залуу жүжигчин маань өөрийн  авъяасаа дэлгэцний урлагт сойхоор шийдлээ.

Кино урлаг гэдэг түүний хувьд өөр нэгэн  шинэ ертөнц байсан хэмээн хожим дурссан байдаг. Театраас дөнгөж гараад  дэлгэцэнд бүтээсэн түүний дүрүүдээс “Загалмайтан-2” киноны дүр нь үзэгчидэд илүү түүнийг таниулсан гэдэг.
sergei
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ

Түүнд хамгийн их амжилт авчирсан кино бол манай үзэгчидийн сайн мэдэх “Бригада”киноны гол дүр билээ. Энэхүү кинонд тоглох санал анх түүнд 2001 онд ирсэн бөгөөд уг киноны гол дүр болох Сашагын дүр анхнаасаа Сергейд зориулагдан бичигдсэн байжээ.

sergei
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ

ЗХУ бутарсаны дараах ороо бусгай үед Оросын гэмт хэргийн бүлэглэлүүд хэрхэн гаарч байсаныг эр хүний үнэнч шударга зан анд нөхдийн тангаргатай гайхалтай хосуулсан энэ кино гарсан даруйдаа л шуугиан тарьж байсан билээ. Урьд нь нэг л хэвийн гэмээр гэгээлэг цайлган энгийн дүрүүдэд тоглодог байсан Сергейн хувьд мафийн толгойлогчийн дүр жинхэнэ тэсрэлт байлаа. Саша Беловагын дүр дээр маш чадварлаг ажиллан дэлгэцэнд гайхалтай бүтээж чадсан.

sergei
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ
Энэхүү киноны бас нэгэн салшгүй хэсэг бол дөрвөн найзын нөхөрлөлийн үнэ цэнэ билээ.Тэгвэл энэхүү дөрвөн жүжигчидийг хооронд нь илүү ойртуулахын тулд уг киноны ерөнхий продюссер Анатолий Сивушов тэднийг өөрийн зусланруугаа явуулжээ.Хэсэг хугацаанд хамтдаа нэг гэрт амьдарсан нь  жүжигчидэд энэ дүрүүдээ илүү сайн бүтээхэд нь тус болсоноос гадна  хожим амьдрал дээр ч илүү сайн найзууд болж чадсан гэдэг.
sergei
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ

Бригада кинонд тоглосоныхоо дараагаар 2003 онд тэрээр “Хэсгийн төлөөлөгч ”киноны гол дүрд кинонд тоглоллоо.Хэдийгээр энэхүү кино нь түүний өмнөх Бригада киноны амжилтыг эвдэж чадаагүй ч Оросын ард түмний сэтгэлд хүрч түүнийг “ардын” хэмээн хүндэтгэн үзэх болжээ. Ийнхүү түүний дэлгэцэнд бүтээсэн олон дүрүүд нь үзэгчидийн сэтгэлд хоногшин 2003 онд Телевизийн шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртжээ.

sergei
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ

Түүний жүжигчиний карьер өнөөдрийг хүртэл амжилттай үргэлжилсээр байна.”Адмираль”,”Есинин””1941 оны зургадугаар сар ”,”Мастер и Маргарита ”зэрэг дэлгэцийн шилдэг 40 гаруй бүтээлд өөрийн дүрээ мөнхлөн 2008 онд ОХУ-н АРДЫН ЖҮЖИГЧИН хэмээх нэр хүндтэй цолоор шагнагджээ.

sergei
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ

Хувийн амьдрал:2000 онд Сергей Безруков жүжигчин Ирина Ливановтай гэрлэжээ. Тэдний хайрын түүх “Загалмайтан – 2” уран сайхны кинонд хамтран тоглож байх үес эхэлсэн бөгөөд энэ үед Ирина нөхөртэй хүүхэдтэй байжээ. Киноны зураг авалт дууссаны дараагаар Сергей өөрийн утасны дугаартай нэгэн зурвасыг Иринад сэмхэн өгсөн бөгөөд тэр цаасан дээр нь “Хүлээж байна ”гэсэн ганцхан үг утасны дугаартай хамт байсан гэдэг.

sergei
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ
Ирина энэ тухайгаа:” Би яахаа мэдэхгүй удаан тээнэлгэлзсэн.Эцэст нь ямарч хамаагүй ярианы сэдэв гарган түүнрүү залгасан.Энэ үед харин тэр яаж хүлээж авах бол гэж их догдолж байсан” гэжээ.Ийнхүү тэднийг уулзах болсон талаар шар хэвлэлүүд шуугиж энэ нь Иринад хүнд цохилт болжээ.Сергей энэ бүх олны хов живийг нэг мөр болгохын тулд Иринад албан ёсоор гэрлэх санал тавьсанаа олон нийтэд мэдэгджээ.Харин энэ тухайгаа тэрээр “Энэ бүхэн Таганкийн теарт болж өнгөрсөн юм.Ирана тайзнаас буух үед нь би түүнрүү дөхөж очоод юм яриад л байсан яриад л байсан.Энэ үед Ирина гайхаж миний яг юу хэлэх гээд байгаал лавлан асуухад би гэнэт ухаан орох шиг болсон.Тэгээд өөрийний хаалгыг хааж,өвдөглөн суугаад Надтай гэрлээч гэж гуйсан”хэмээн дурсан ярьжээ.Харин Ирина хэлэхдээ”Би түүнийг эхэндээ сайн жүжигчин л гэж хардаг байсан бол он цаг өнгөрөх тусам сайн жүжигчинээс илүү сайн эр хүн гэдгийг нь олж харсан.Серёжа их цайлган зантай.Хайртай дотны хүмүүсийнхээ өмнө үргэлж хариуцлага хүлээн,тэднийхээ өмнөөс ямагт санаа зовнин асарч хамгаалдаг зан нь миний хайрыг бүр ч ихээр татсан” гэжээ.

Ингээд эцэст нь олон бүсгүйн хайрыг булаасан жүжигчин маань цорын ганц хайр дурлалдаа цэг тависан юм. Гэр бүлийн хоёр тус тусын амьдралаа эхлүүлсэн. Сергей дахин өөрийн гэсэн аз жаргалтай гэр бүлийг цогцлоон баяр жаргалтай амьдарч байгаа юм.

sergei
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ
sergei
КАРЬЕР: ОХУ-н Ардын жүжигчин СЕРГЕЙ БЕЗРУКОВ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here