Нүүр хуудас Соёл урлаг ЛЭДИ ГАГА хуримлахаар болжээ

ЛЭДИ ГАГА хуримлахаар болжээ

189
0
Гага
ЛЭДИ ГАГА хуримлахаар болжээ
Лэди Гага нэрээр алдаршсан дуучин Стефани Жерманотта өөрийн төлөөлөгч Кристиан Каринотой сүй тавиад байна.Тэдний хооронд өнгөрсөн хавраас романтик харилцаа үүсчээ.

Карино очир эрдэнэ шигтгээтэй бөгж барьж, дуучин бүсгүйгээс гэрлэхийг гуйжээ.

Лэди Гага зөвшөөрсөн хариу өгсөн хэмээн барууны шар хэвлэлүүд ид шуугиж байна.

Дуучны аав ч тэдний гэрлэлтийг сайшааж байгаа ажээ. Хэдийгээр Кристиан Карино охиноос нь 17 насаар ах ч түүнийг жаргалтай байлгаж чадна гэж итгэж байгаа гэнэ.

Өнгөрсөн оны 7 сард Лэди Гагаa жүжигчин Тейлор Киннитэй 5 жил үерхсэн харилцаандаа цэг тавьж, сүйгээ цуцалсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here